Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хятадын коксжих нүүрсний импорт 5.5 хувиар буурчээ

Коксжих нүүрсний хамгийн том хэрэглэгч улсуудын нэг болох Хятад өнгөрсөн онд нийтдээ 44.65 сая тонн бүтээгдэхүүн импортолжээ. Тус улсын Статистикийн газрын тайланд, 2011 оны байдлаар тус улсын коксжих нүүрсний импортод эзлэх хувь хэмжээгээрээ Монгол улс Австралийг хол орхижээ. Өнгөрсөн жилийн байдлаар Хятад улс Монголоос 20.04 сая тонн коксжих нүүрс, Австралиас 10.32 сая тонныг импортолжээ. Харин АНУ-аас 4.33 сая тонн, Канадаас 3.24 сая тонн, Индонезээс 2.52 сая тонн коксжих нүүрс импортолжээ.

Хятад улс өнгөрсөн жил Монгол, АНУ-аас импортолдог коксжих нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлсэн бол Австрали, Канад, Индонезээс импортолдог “уламжлалт” хэмжээгээ бууруулсан байна. Өнгөрсөн жил Хятад улс манай улсаас нэг тонн коксжих нүүрсийг дунджаар 91 ам.доллараар худалдаж авсан дүн мэдээ гарсан байна. Энэ нь Австрали, АНУ, Канадын Хятад руу нийлүүлдэг коксжих нүүрсний үнээс 2-3 дахин бага үнэ юм.

Харин Индонезийн хувьд коксжих нүүрсний үнэ хямд байгаа юм. Тус улс өнгөрсөн онд коксжих нүүрсний үнэ “тэнгэрт хадаж” байхад Япон руу 144 ам.доллар/тонн үнээр коксжих нүүрс нийлүүлж байсан юм. Индонез бол эрчим хүчний нүүрсний томоохон экспортлогч улс бөгөөд коксжих нүүрсний экспортоо ч тэлж байгаа.

Статистикийн мэдээнээс үзэхэд Хятад улс Монголоос хямд үнэтэй нүүрс импортлох сонирхолтой байгаа нь харагдаж байна. Тус улсын коксжих нүүрсний хэрэглээтэй харьцуулахад импорт нь ердөө 10 гаруй хувийг эзэлдэг. Тиймээс Хятад улс цаашдаа коксжих нүүрсний импортоо үлэмж хэмжээгээр тэлэх магадлалтай юм. Учир нь Хятадын коксжих нүүрсний чанар төдийлөн сайнгүйн зэрэгцээ олборлолтын зардал өндөр байдаг ажээ.

 

  • Ганаа (202.179.28.182)
    Хятадуудад ийм хямд зарж болохгүй л байгаа юмдаа Хил хааж нтр яахгэж байгаан манай нүүрсний үнийг дахиал буулгах нэг санаашдээ муусайн жунгаанууд Нэг бол хятадад зархаа больчих бид биш тэд манай нүүрсийг өндөр үнээр авъя гэж гуйх ёстой хүмүүс
    2012 оны 10 сарын 09 | Хариулах