Валютын ханш чангарсантай холбоотойгоор өнгөрсөн сарын 6-нд нефтийн бүтээгдэхүүний үнэ литр тутамдаа 260 төгрөгөөр өссөн. Ам.долларын ханш эргээд буурч эхэлснээр шатахууны үнэ 50 төгрөгөөр буураад байсан юм. Ханш өдөр тутам тогтвортой буурч байгаа учир нефть импортлогч компаниуд үнээ буулгахгүй байсаар байвал төр хатуухан арга хэмжээ авч ажиллахаас аргагүй гэсэн мэдэгдлийг хийгээд удаагүй байгаа. Харин өнөөдөр “Петровис” ХХК, Шунхлай болон бусад импортлогч компаниуд шатахууныхаа үнийг буурууллаа. Эдгээр компаниуд Монгол түмний их баяр Цагаан сарыг тохиолдуулан ийнхүү хямдрал үзүүлж байгаа гэнэ.
Шатахууны нэр Хуучин үнэ Петровис Шунхлай бусад
A80 1480 1430 1430 1450
A92 1780 1730 1730 1750
A95 1930 1880 1880 1800
A98 1980 1930 1930
Дизель 1830 1780 1780 1900
Г.Батболд