Дэлхийн улс орнуудаас Швед, Бразил, Зимбабве, Аргентин, БНХАУ 28-40 хувийн буюу хамгийн бага ачаалалтай. Шинэ Гвиней, Өмнөд Африк , Болив, Филлипин, Индонез, Казахстан 40-46 хувь, Перу, Танзан, Мексик 46-50 хувь, Зааны ясан эргийн улсууд 52-83 хувийн буюу хамгийн өндөр татварын ачаалалтайд ордог байна. Манай улсын хувьд 68 хувийн татварын ачаалал “Эрдэнэт“ үйлдвэр дээр л үйлчилдэг бөгөөд бусад татваруудтайгаа нийлээд “Эрдэнэт“-ийн татварын ачаалал 106.7 хувь гэсэн тооцоо гарсныг Сангийн сайд С. Баярцогт тэмдэглэж байна.
НӨАТ-ын уул уурхайн салбарт буцаан олголт байхгүй болсны дагуу “Эрдэнэт“-ийн татварын ачаалал эдүгээ 116.9 хувь болжээ. Одоогийн байдлаар дэлхийд татварын хамгийн өндөр ачаалал 86 хувь байдаг. Манай улсын хувьд 2011 оноос Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг тэглэсэн нөхцөлд “Эрдэнэт“-ийн татварын ачаалал 49.3 хувь болох юм. Зэрэгцүүлсэн байдлаар “Оюутолгой“ төслийн татварын ачааллыг аваад үзэхэд 42 хувь. Ингэснээр ачааллын шатлалаар уул уурхай өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад 2-3 дахь шатлалд манай улс орох юм байна.
2006 оноос хойш уул уурхайн салбарт УИХ, Засгийн газраас батлан гаргасан хууль, тогтоол шийдвэрүүдээс нэр бүхий дөрвөн хууль уул уурхайн салбарт хатуухан шийдэл болжээ.
Бүрэн эхээр нь уншихыг хүсвэл сэтгүүлээ захиална уу.