Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Б.Ганзориг: Хөрөнгө оруулалтын баталгаат орчин, татварын тогтвортой байдлаар татахыг илүүд үзэж байна

Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын төлөв байдал, бүтэц ямар байна вэ? Сүүлийн жилүүдэд энэхүү хөрөнгө оруулалтын хэмжээ ба бүтцэд орсон онцлог хандлага бий юү?

1990 оноос 2009 оны сүүлийн хагасын байдлаар Монгол улсад дэлхийн 101 орны 9750 гаруй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн 3.129.747 мянган ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийгдээд байна. Шууд хөрөнгө оруулалтын хэмжээ жил ирэх тутам өсч буй бөгөөд зөвхөн өнгөрсөн 2008 онд гэхэд л өмнөх оныхоосоо 41.8 хувиар өссөн.

Хөрөнгө оруулалтын бүтцийг улсаар нь авч үзвэл БНХАУ, БНСУ, Канад, ОХУ, Их Британийн Виржинийн арлууд, АНУ, Япон зэрэг улс манай эдийн засагт оруулсан хөрөнгө болон үйл ажиллагаа явуулж буй компанийнхаа тоогоор тэргүүлсэн хэвээр байна.

Нийт хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь уул уурхай, худалдаа , нийтийн хоолны салбарт орж буй хандлага хэвээрээ байгаа боловч хөнгөн үйлдвэр, мэдээлэл, харилцаа холбоо, хүнс, хөдөө аж ахуй зэрэг чухал салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөв ажиглагдаж байна. 

Монгол улсад хөрөнгө оруулалт татах орчин нөхцөл ямар байна вэ?

Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол Улсыг хөгжүүлэх нэг гарц гэж үзэн, түүнийг татахад ихээхэн ач холбогдол өгсөөр ирсэн. Өмнө нь бид гадаадын хөрөнгө оруулагч нарыг татварын бодлогоор татахын тулд илүү хөнгөлөлттэй нөхцөл эдлүүлдэг байсан бол одоо хөрөнгө оруулалтын баталгаат орчин, татварын тогтвортой байдлаар татахыг илүүд үзэж байна. Үнэхээр ч  гадаадын томоохон хөрөнгө оруулагчид богино хугацааны татварын хөнгөлөлтөөс  өөрийн хөрөнгийн аюулгүй байдал, улс орны тогтвортой байдлыг илүүд үздэг нь нууц биш юм.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар   хөрөнгө оруулагч нарт Монголын хөрөнгө оруулагчдад олгодгоос дутуугүй нөхцөл өгдөг бөгөөд манай улсад аж ахуйн нэгж, байгууллагын албан татварын хувь хэмжээ 10 ба 25%, нэмүү өртгийн албан татварын хувь хэмжээ 10% байгаа нь бүс нутагтаа хамгийн бага хувь хэмжээнд тооцогдоно.

Түүнчлэн манай улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтыг Засгийн газар 2008 онд шинэчлэн баталсан бөгөөд тэргүүлэх салбарт оруулсан хөрөнгө оруулалтад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн дагуу оруулсан хөрөнгийн 10 хувьтай тэнцэх албан татварын хөнгөлөлт эдлүүлдэг. Мөн үр тариа, хүнсний ногоо, сүү, жимс жимсгэнэ, тэжээлийн ургамлын бүтээгдэхүүн тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар хөнгөлдөг.

Монгол Улсын уул уурхайн салбарт орж ирж буй хөрөнгө оруулалтын байдлыг товч томъёолон хэлнэ үү?

Монгол Улсад орж буй нийт гадаадын хөрөнгө оруулалтын 54 орчим буюу талаас илүү хувийг энэ салбарын хөрөнгө оруулалт дангаараа эзэлж байгаа ба жилээс жилд тогтвортой өсөж байна.   

Уул уурхайн салбар дахь татварын орчин манайд хэр таатай байгаа вэ?

Уул уурхайн салбар манай улсын голлох салбар гэдгийг та бүхэн сайн мэднэ. Манай улс 2006 онд Монгол орны эрдэс  баялгийг илүү үр ашигтай ашиглах, нэмүү өртөг бий болгох , боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Ашигт малтмалын хуулиа шинэчлэн баталсан. Сүүлийн үед Оюутолгой, Тавантолгойн ордуудын хөрөнгө оруулалтын гэрээний асуудал олон талын анхаарлын төвд байгаа. Энэхүү гэрээнээс үүдэн мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  шаардлагатай байгаа юм.   

Бүрэн эхээр нь уншихыг хүсвэл сэтгүүлээ захиална уу.