Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай Засгийн газраас УИХ-д өргөн барьсан саналд “Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн мэдэлд байгаа давуу эрхийн хувьцааг Монгол Улсын иргэдэд Хүний хөгжлийн сангийн тухай хуулийн 8.4-д заасны дагуу эзэмшүүлэх, Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д заасны дагуу хувьцааны 10-аас доошгүй хувийг биржээр арилжиж, иргэд, аж ахуйн нэгжид борлуулах асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ” гэсэн заалт байгаа.
Бүх ард түмэндээ хувьцаа эзэмшүүлнэ гэсэн энэ үзэл баримтлал амьдрал дээр хэрхэн хэрэгжих бол? Хэрэгжүүлэхэд манай хөрөнгийн зах зээл бэлэн байна уу? Хэрэгжүүлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ? Хувьцаа ямар тохиолдолд үр өгөөжтэй, бодитой байх вэ? Өмнөх өмч хувьчлалын тааруухан туршлагын араас орохгүй байх нөхцөл бий юү гэсэн асуултуудыг ММJ мэргэжилтнүүдэд тавилаа.
ИРГЭДЭД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХЭД ХҮНДРЭЛТЭЙ АСУУДАЛ ГАРАХГҮЙ
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБАНЫ МЭРГЭЖИЛТЭН Б.МӨНГӨНСҮХ:
УИХ-аар Тавантолгойн асуудлыг одоо хэлэлцэж байна. Одоогоор манайд энэ талаар ямар нэг үүрэг даалгавар, чиглэл өгсөн юм алга. УИХ-аар шийдвэрлэсний дараа Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хорооноос шаардлагатай дүрэм журмыг батлах байх.
Одоо тодорхой байгаа зүйл бол Ашигт малтмалын тухайн хуульд зааснаар нийт ард иргэдэд Тавантолгойн 10 хүртэлх хувийн давуу эрхийн хувьцааг эзэмшүүлнэ гэж байгаа. Давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь энгийн хувьцаа эзэмшигчээс хэд хэдэн зүйлээрээ ялгардаг. Юуны түрүүнд хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх эрхгүй боловч компани ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бол ногдол ашгийг энгийн хувьцаа эзэмшигчээс түрүүлж авах эрхтэй. Мөн тухайн компаниас давуу эрхийн хувьцаандаа ямар эрх өгөхөө өөрсдөө шийддэг болохоор компанийн эрхийн асуудал. Тийм болохоор Төрийн өмчит компани нь энэ талаар шийдвэр гаргах байх.
Иргэдэд хувьцаа эзэмшүүлэхэд нэг их хүндрэлтэй зүйл гарахгүй байх. Хамгийн гол нь хүн амын бүртгэл чухал. Хүний хөгжил сангаас иргэн бүрт 120 мянган төгрөг олгохтой зэрэгцээд иргэний бүртгэл нэлээд цэгцэрсэн гэж ойлгож байгаа. Тэгэхээр иргэдэд хувьцаа эзэмшүүлэхэд асуудалгүй. Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв дээр дансыг нь нээгээд, бичилтийг нь хийхэд л болно. Мэдээж зарим дүрэм журмыг Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газраас гаргах байх.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.