Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Транзит тээврийн гурван талт хэлэлцээрийн тухай яриа үндсэндээ сураг тасарлаа

Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд манай талыг ахалж байгаа ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газраас хэд хэдэн удаа сануулж, албан бичиг явуулсан боловч “га” гэх ганц хариу ирээгүй байна. Өмнөд хөршийн энэ байдлыг өнөөх дээр хэлсэн Тавантолгойн шалгаруулалтыг харзнаж, хариу өгөхгүй байна уу гэсэн таамагтай холбож ойлгохоос өөр замгүйд хүргэж байна.

Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орон. Эзэн суусан нутгийнхаа газар зүйн энэ онцлогт тохируулан аж төрөх шаардлага хүссэн хүсээгүй бидэнд оногдсон. Тийм ч учраас далайд гарцгүй орнуудын ээлжит чуулга уулзалтад идэвхийлэн оролцож, олон улсын холбогдох гэрээ, конвенциудад нэгдсээр ирсэн юм. Энэ идэвх сүүлийн жилүүдэд улам бүр эрчээ авч байна. Гадны зээл тусламжаар бор ходоодоо борлуулж асан өнгөрсөн нийгмийн үед бид газар зүйн энэ тогтолцоог төдийлөн ойшоодоггүй байлаа, онцын шаардлага ч байсангүй. Гэвч өөрийн хүчээр өл залгуулах болсон 1990 оноос хойш энэ тухай ярилцаж, хэлэлцэх шаардлага монголчуудад эрхгүй гарсан юм.

Улмаар Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн дэд бүтцийг бий болгох, энэ чиглэлийн худалдаа, харилцааг өргөжүүлж, өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх туйлын зорилгыг манай үе үеийн зам тээврийн бодлого хариуцсан яам, агентлагууд дэвшүүлсээр ирсэн. Магадгүй өнөөдрийг хүртэл бидний олонх нь транзит тээврийг Монгол Улсын төсвийг зузаатгах нэг гарц хэмээн харж буй. Харин нөгөө талаас бодож, эрэлхийлэх шаардлага цагийн аясаар тулж ирээд байна.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.