Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

МSМ КОМПАНИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

МSМ компанийн шинэ байрны нээлт өнгөрсөн баасан гарагт буюу 2010 оны есдүгээр сарын гурванд амжилттай болж өнгөрлөө. МSМ компани нь өргөн хэрэглээний барааны импорт, түгээлт, борлуулалт болон автомашин, хүнд даацын машины худалдаа засвар үйлчилгээ, барилга, уул уурхайн багаж, тоног төхөөрөмжийн худалдаа явуулдаг томоохон компани юм. Өдгөө 300 гаруй ажилтантай МSМ компанийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд Олон улсын бизнесийн түншүүд болон дотоодын хэрэглэгч, харилцагчид гээд нийт 350 гаруй зочид, төлөөлөгчид ирсэн байна.

Тус арга хэмжээний үеэр ЗГ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Даймлер группийн Зүүн Өмнөд Европ, Төв Азийг хариусан Мерседес-Бенз Хүнд даацын машины борлуулалтын менежер ноён Эдгар Хоманн нар үг хэлж, MSM компанийн захирлууд болон ажилтнуудад шинэ байртай болсонд баяр хүргэсэн юм. 

MSM компани ийнхүү шинэ байртай болсон нь Олон Улсын стандартыг хангасан, дээд зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний худалдаа болон үйлчилгээг хэрэглэгч, харилцагч нартаа нэг дор хүргэх боломжтой болж байгаа юм. Нээлтийн үеэр өвөрмөц, дахин давтагдашгүй тоглолт болон тусгай зочны гайхалтай тоглолтыг толилуулжээ.