Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

МАККЕНЗИ гэж “хэн” бэ?

Дэлхийн 35 орны Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлжээ

“Тавантолгойн орд газрыг эзэмших эрх бүхий төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийг зохион байгуулалтад оруулахдаа элдэв хэл ам, маргаанаас ангид байлгана” гэж Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт MMJ-ийн өнгөрсөн дугаарт өгсөн ярилцлагадаа дурджээ. Төрийн өмчит компанийг тойрсон хардлага, шүүмжээс зайлсхийхийн тулд Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-н менежментийг ил тодоор шийдэх, улмаар олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжихад нь зөвлөгөө авахаар дэлхийн туршлагатай байгууллагыг сонгосон байна.

Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой”  компанийн хувьцааны үнэ цэнийг “Маккензи” хөрөнгө оруулалтын банкны мэргэшсэн багт даатгажээ. Харин бид энэ байгууллагыг дэлхийн шилдэг таван банкны нэг гэхээс өөр мэдээлэлгүй байгаа. Тэгвэл “Маккензи” гэж “хэн” бэ? 1926 онд Жеймс Маккензи санхүү, бизнесийн төсөв зохиох чиглэлээр байгуулж, үндэсний томоохон компани болтлоо өргөжин тэлсэн байна. Хожим 1933 онд Марвин Бовер гэгч тус компанид нэгдэж, менежментийн мэргэшсэн зөвлөх үйлчилгээ нэвтрүүлснээр одоогийн “Маккензи” хөрөнгө оруулалтын банк, компанийн үндсэн үйл ажиллагааны эхлэлийг тавьсан гэдэг.

Менежментийн зөвлөх үйлчилгээний дэлхийд данстай фирм гэж Олон улсын санхүүгийн корпорациас тодотгож, баталгаажуулсан байх юм. “Маккензи”-гээр үйлчлүүлсэн компани, олон улсын байгууллагын дийлэнх нь автомашин үйлдвэрлэл, ашигт малтмал, банк санхүү, хоол хүнс, газар тариалан, эрүүл мэнд, мэдээлэл сурталчилгаа, тээвэр, өндөр технологи, өргөн хэрэглээний бараа болон жижиглэн худалдаа, харилцаа холбооны салбарт хамаардаг байна.

 Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.