Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт гадаад, дотоодын 15 компани, консорциум оролцон, Монгол улсын Төрийн өмчийн хорооноос байгуулагдсан Үнэлгээний комиссоор туршлага, чадамжаа үнэлүүлж буй билээ. Тэгвэл 15 толгойгоор ахлуулан өрсөлдөж буй корпорациудаас олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй хийгээд хувьцаа нь идэвхтэй арилжигдаж буй оролцогчдыг танилцуулж байна. Дор дурдсанаас бусад буюу Арсэлор Миттал лимитед /Люксенбург/, Эн Плас /ОХУ/, “Оросын төмөр зам” нийгэмлэг /ОХУ/, Мэско Стийл лимитед /Энэтхэг/, Интернэшнл Коул Вентчур лимитед /Энэтхэг/, “Эрдос Чэнлон” /БНХАУ/ групп одоогоор олон улсын хөрөнгийн биржүүдэд хувьцаагаа арилждаггүй юм байна.
Тэгвэл дотоодоос оролцож буй “Монголын Алт” групп болон “Сигнум Индастриал” корпораци нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлгүй. Харин “Монголын автозамын нэгдэл” энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй нэлээд компаниас бүрдсэн бөгөөд бүрэлдэхүүнд нь багтах компаниуд мөн л Монголын хөрөнгийн биржид хувьцаа гарган арилждаггүй юм.
Ер нь олон улсын хөрөнгийн биржийн бүртгэлд багтаж, хувьцаа гаргах эрхтэй болно гэдэг тухайн компанийн үйл ажиллагааг цэгнэх нэг хэмжүүр болдог. Тийм ч учраас олон улс тухайн компанийг хэрхэн үнэлж буй болоод үйл ажиллагаа нь хэр амжилттай явааг хувьцааных нь ханшийн хэлбэлзэл харуулдаг аж.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.