Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Брежневээс улбаатай оросуудын бодлого

Украин улс ОХУ-аас авдаг байгалийн хийн төлбөрийнхөө үлдэгдэл 20 гаруй сая долларыг төлөөгүйгээс болж, оросууд байгалийн хийн цооногоо хаахаа мэдэгдсэнээс үүдэн өнгөрсөн хавар багагүй маргаан дэгдсэн билээ. Өмнөх жилийн өвөл нь мөн л Украèн төлбөрөө төлөөгүй гэдэг шалтгааны улмаас Зүүн Европ бүхэлдээ хөлдөхөд хүрч байлаа. ОХУ Зүүн Европ болон Европын ихэнх улсыг байгалийн хийгээр хангадаг болохоор тэдэнд санасан үнээ тулгаж, хүлээж авахгүй бол хийн хоолойгоо хаачихдаг   зантай. Европын адил манай улс ч гэсэн ОХУ-аас шатахууны хувьд бүрэн хараат улс. Энэ нь сүүлийн 20 жилд л хараат болчихоод байгаа юм биш. Анх газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн цагаасаа л эрхшээлд нь орчихсон хэрэг.   

Бид газрын тосны бүтээгдэхүүн хэрэглээд 92 жилийн нүүр үзэж байна. Бас ч гэж дотооддоо бага сага түүхий нефть олборлож, газрын тосны бүтээгдэхүүн гаргаж авч байсан туршлага бий. 1949 онд Зүүнбаянгийн орчмоос нефть илрүүлж, багахан хэмжээний түүхий нефть олборлож эхэлсэн түүхтэй. 1950-иад оноос түүхий нефть нэрж, шатахуун, дизелийн түлш, мазут, кокс гэсэн 4 бүтээгдэхүүн гаргаж авч байж. Үүгээр дотоодынхоо хэрэгцээний 20-30 хувийг 20 орчим жил хангаж байсан гэдэг юм билээ. Гэвч Зүүнбаянгийн нефтийн нөөц ч дуусч, үйлдвэр хаагдсанаар Орос ах нараас 100 хувь нефтийн бүтээгдэхүүнээ авдаг болсон юм. 

1960-аад оны дундуур Оросын удирдагч Брежневийг Монголд айлчлахад нь манайхан нефтийн нэмэлт хайгуул хийж, боловсруулах үйлдвэр шинээр барихад туслаач гэж хүссэн ч зөвшөөрөөгүй аж. Сибирьт их хэмжээний нефть олсон. Тэн­дээс та нарын хэрэгцээг өлхөн хангана õý­ìýýí Брежнев лүндэгнэчихээд яваад өгчээ.

Манай улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээ өсөхийн хэрээр 1970-1980-аад онд дотооддоо нефть боловсруулах үйлдвэр барихаар багагүй хөөцөлдсөн байдаг. Гэвч Оросын геологичид Монголд нефтийн томоохон орд байхгүй гэсэн тайлбар тавьж, удирдагчид нь болохоор Монголд үйлдвэр барих талаар ганц ч үг ганхийлгүй байсаар өдий хүрчээ. Үүнийг манай мэргэжилтнүүд улс төрийн бодлогоор боловсруулах үйлдвэр барьж өгөөгүй хэмээн харддаг юм билээ. Оросуудын хувьд социалист системийн орнуудад нэр нөлөөгөө алдахгүйгээр тэднийг хазаарлаж байх гол хэрэгсэл нь байгалийн хий, нефть, нефтийн бүтээгдэхүүн учир стратегийн гол “зэвсэг”-ээ хадгалж үлдэх нь чухал байсан биз. Украèн тэргүүтэй Зүүн Европын улсууд шиг оросуудын ааш хөдлөхөд орон  даяараа бужигнадаг улсуудын нэг нь манайх.

Олон жишээ дурдаж болох ч сүүлийн 3 жилийн үйл явдлаас бүх зүйл тодорхой харагдана. 2008 онд нефтийн үнэ нэмэгдэхэд, хоёрхон сарын өмнө Орост дотоодын шатахууны хомсдол үүсэхэд манай улс хөл толгойгоо олохгүй бужигнаж байлаа. 5, 10 доллараар ч гэсэн хямд шатахуун авахсан, ядаж шатахуунаар тасалдуулахгүй хангаач гэж гуйн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар маань хойд хөрш рүү нисдэг уламжлал тогтоод удлаа. Оросууд тэр бүрт “окей” хэмээн хэлдэг ч араас нь заавал нэг захидал илгээдэг нь гэм биш зан болчихсон. Олон нийтэд ил мэдэгдэж байгаа нь шатахуун түгээх станц 100-г барих зөвшөөрөл өгөхийг хүссэн “боловсон захидал” л байна. Түүний цаана өөр юү хүсч, шаардаж байгааг хэлэхэд бэрх.


Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹008 дугаараас уншина уу.