Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

"Мөнхийн үсэг" группийн Удирдлагын зөвлөлийн дарга Б.Батцэцэг: Санхүүгийн гэхээсээ илүү сэтгэлзүйн хямрал түгээмэл байна

Нөгөө талаас хүмүүсийг ажилтай байлгах гэдэг асуудал нь зөвхөн ажил олгогчоос шалтгаалах зүйл биш. Учир нь ажил олгогчид хүний нөөцийн тогтворжилт, чадварлаг боловсон хүчний асуудалд байнга анхаарлаа хандуулж байдаг. Мэдлэг, дадлага, туршлагатай ажилчдын хүчээр компани өргөжиж тэлснээр төлж буй татвараараа улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж байдаг билээ.
Иймд бүх нийтээр дагаж мөрдөх хууль тогтоомж, дүрэм журам, тушаал, шийдвэр гаргагчид бүх түвшиндээ хариуцлагатай байж, гаргасан шийдвэр нь оновчтой байх нь чухал. Өөрөөр хэлбэл төрийн зүгээс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар бүтээмж өндөртэй, тогтвортой ажил эрхлэлтийг бий болгох нөхцөлийг бүрдүүлэх нь чухал.

Долларын ханшийн өөрчлөлт танай компанийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

Түүхий эд, сэлбэг, тоног төхөөрөмжийн тухайд дан импортын бүтээгдэхүүн байдаг учир ханшийн өсөлт маш их мэдрэгдэж, төлөвлөснөөс зардал харьцангуй өсч байна. Зарим түүхий эдийн хувьд дотоодод импортын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудаас худалдан авалт хийдэг боловч тэдний үйл ажиллагаа валютын ханшийн өсөлттэй шууд хамааралтай байдгаас тэд үнээ нэмэхээс аргагүй тул дотоодын татан авалтад ч ханшийн өөрчлөлт нөлөөлж байна.

Худалдан авалтаа гадаад валютаар хийж, борлуулалтаа төгрөгөөр хийдгээс ханшийн өөрчлөлтийн алдагдлыг үүрдэг. Энэ алдагдлыг үнэ өсгөх замаар хэрэглэгчдэд өгч хүнд ачаа үүрүүлэх боломжгүй. Өргөн хэрэглээний барааны хувьд тухайлбал нефть имфортлогчид монополь байдалтайгаар үйл ажиллагаа явуулдгаас алдагдлаа өөрсдөөсөө зайлуулах, хөнгөрүүлэх бололцоог ашиглаж чаддаг бол бусад чиглэлийн, тухайлбал хэвлэлийн үйлдвэрийн салбарт түүхий эдийн үнийн өсөлтөөс шууд хамааралтайгаар бүтээгдэхүүний үнийг нэмэх боломжгүй. Мэдээж бизнесийн зарчмаар ашиг алдагдлын тооцооллоор шаардлагатай бол бараа, үйлчилгээний үнийг нэмэх зайлшгүй шаардлага гарвал зарчмаа дагана. Иймд татварын бодлого талаас нь зохицуулалт хийх нь чухал болов уу.

Хямралыг давахын тулд Засгийн газар гадаадаас их хэмжээний зээл авах нь зөв үү?


Засгийн газрын зүгээс хямралыг даван туулах хөтөлбөр боловсруулах, эрдэмтэн судлаачдын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах гэх мэт нэлээд өргөн хэмжээний далайцтай ажлуудыг зохион байгуулж, эрдэмтдийн дуу хоолойг сонсч байгаагаас одоо зөв чиг хандлага тогтох төлөвийг илэрхийлж байна уу гэж бодож байна. Гол нь шийдвэр гаргагчид сонгогчдын итгэлийг дааж, хуулийн хүрээнд хариуцлагатай, ёс зүйтэй байж, ардчилсан, ардчилсан бус гэж маргах, эрх ашгаа урьтал болгохоос илүүтэйгээр, нийгэм, эдийн засаг, улс орныхоо эрх ашгийг нэн түрүүнд тавьж нэгдсэн бодлоготойгоор, зөв шийдвэр гаргах байх гэж найдаж байна.

Миний хувьд эдийн засагч биш ч бизнесийн салбарт 10 гаруй жил хүч сорьж буйн хувьд эрэлт, нийлүүлэлтийн зохистой байдлыг хангаж, шаардлагатай тохиолдолд тооцооллын үндсэн дээр гадаадаас зээл авахыг буруу гэж үздэггүй.

Дотоодын компаниудаа төр дэмжих, хамтран ажиллах ямар боломжууд харагдаж байна вэ?


Дотоодын компаниудыг дэмжин ажилласнаар тэдний амьдрах чадварыг дээшлүүлж, ажлын байраа хадгалан үлдэж, үйл ажиллагааг нь өргөжүүлэх боломжтой. Хөнгөн үйлдвэрийн салбар, газар тариалан, импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадсаар байтал тэднээс дор чанаргүй бүтээгдэхүүнийг импортолсоор байгаа. Үүн дээр  анхаарч боломж бололцоог судалсан зүйл нэг ч байхгүй байна. Доллар гадагш урссаар байгаа. Хэрэв тэр доллар Монголдоо үлдсэн бол ямар үр дүн өгөх байсан нь тодорхой. Монгол улс хүнсний ногооны хэрэгцээгээ бүрэн хангасан гэсэн мэдээлэл байдаг. Гэтэл одоо хүртэл хятад төмс хилээр оруулсаар байхад ногоо тарьсан хүмүүс нь зоориндоо хадгалаад, борлуулж чадахгүй байдаг. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хэрэглэж яагаад болохгүй гэж. Чанар, хийц, эдэлгээ, эрэлтийн хувьд харилцан адилгүй байдаг ч тэр их мөнгийг гадагш гаргаж байхын оронд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнээ өөрсдөө хэрэглэснээр долларын хэрэгцээ буурах нэг нөхцөл байдал болохгүй юу. Үндэсний үйлдвэрлэл тэр дундаа, эцсийн бүтээгдэхүүн гаргах чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжсэн төрийн нэгдсэн бодлого байж, түүний хэрэгжилт сайн байж, үр дүн нь бодитой мэдрэгдэж, ойлгогдох асуудал л хамгийн чухал юм.

Засгийн газар зардлаа дорвитой бууруулж чадахгүй байна. Та нөхөрсгөөр зөвлөмж өгөөч гэж хэлбэл ямар саналуудыг тэдэнд хэлэх вэ?


Cash book гэж дэвтэр байдаг. Түүнийг хөтөлж сар бүр орлого зардлаа тооцоолсноор ямар ч хүн ашиггүй зардал гаргахгүй байж, зарцуулалтдаа анхаарч сурдаг. Үүнтэй нэг адил аливаа зүйл жижиг зүйлээс эхэлдэг тул өмнөх төсвийн тайлангуудыг шинжлэн үзэж байж шийдвэрлэх болов уу. Манай компанийн тухайд бид цалингийн зардлыг бол огт оруулахгүй байгаа. Харин бага хэмжээний зардал байсан ч, тухайлбал бичиг хэргийн зардлыг авч үзэхэд тайлан мэдээг хянуулахдаа заавал цаасаар гаргах уу, файлаар үзүүлэх үү гэж ангилахаас эхлээд, хийх гэж буй хөрөнгө оруулалт өнөөдөр үнэхээр чухал, яаралтай хийх асуудал мөн үү, маргааш хийж болох уу гэх мэт багаараа ярилцан шийдвэр гарган ажиллаж байна.

Иймд одоогоор гишүүдийн дунд маргаан болоод байгаа төрийн албан хаагчдын цалинг бууруулах гэсэн саналын тухайд би дэмждэггүй. Харин захиргааны маш олон зардлыг бууруулж болмоор санагддаг. Дуслыг хураавал тонныг хэмнэнэ гэдэг шиг хангамжийг зохистой хэмжээнд байлгах хэрэгтэй. Улс төрийн намын болон тодорхой улстөрчийн сонирхол, ашиг хонжоогоор шийдвэр гаргаж, олон үргүй зардал гаргадгаа больж, алсыг харсан ард түмнээ бодсон шийдвэр гаргаж баймаар санагддаг.

Өнөөгийн санхүүгийн бэрхшээлт байдлаас улбаалаад төр, нийгмийн хямрал болох вий гэсэн болгоомжлол байна. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?


Би өөдрөгөөр харж, ухаалаг ард түмэн учраас хямралыг гайгүй туулна гэж бодож байна. Аливаа бэрхшээлийн гол шалтгаан нь буруу мэдээлэл дохиоллоор ажилласнаас болж байгаа болов уу. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллагын хувьд мэргэжлийн хандлагыг үгүйсгэж, төрийн алба мэргэшсэн байх гэсэн чухал зарчим алдагдсанаас болж хямрал улам бүр гүнзгийрэх хандлагад нөлөөлж байна.

Түүнчлэн хүмүүс санхүүгийн гэхээсээ илүү сэтгэл зүйн хямрал ихтэй байна. Яагаад гэвэл тооцоо судалгаа бага, хувь хүний үзэл бодол, санаанд тулгуурласан таатай бус мэдээ, мэдээлэл хэтэрхий их цацагдаж, зарим нь бас бие биенээ буруутгах, эрх ашиг хөөцөлдсөний улмаас хямрал үүсч байна.

Эрдэмтэн мэргэд, мэргэжлийн хүмүүс, УИХ, Засгийн газар зэрэг улс орны хувь заяаг шийдэх хүмүүс нэгдсэн  бодлого, төлөвлөлт дээр тогтож, гаргах шийдвэрээ нэгтгэсний дараа мэдээлэл өгөх хэрэгтэй. Нөгөө талаас бид шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг дэндүү давилуун байгаагаа харж мэдэрч, улсын болон хувийн зардал төсвөө   тооцож, хэмнэх боломж гарч ирж байгаа нь сайн хэрэг.

Эдийн засгийн дефляци үүссэн байдлыг Та хэрхэн харж байна вэ? Юугаар илэрч байна вэ?


Үндэсний валютын үнэ цэнийг өсгөх, тэдэндээ итгэдэг, худалдан авалт хийхэд хараат бус байж чадах орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Өөрсдөө хийдэг, хэрэгцээгээ хангадаг, үйлдвэрлэдэг болох, Монголд үйлдвэрлэл сэргээж хийж бүтээж байгаа бизнесмэнүүдийн тоо олширч, тэд чадваржих бололцоо байна. Төр, засгийн бодлого ч үүнд чиглэгдэх учиртай.

Үндэсний үйлдвэрлэлийн салбаруудын хөгжлийн түвшинг тодорхойлох шаардлагатай. Өөрөөр хэлбэл баахан зээл аваад барилга бариад, тэр нь зарагдахгүй зогсонги байдалд орсон барилгын салбарыг хөгжиж байна гэж үзэх үү? Зээлийнхээ эргэн төлөлтийг бодохгүйгээр, эрсдэлийг тооцохгүйгээр зээл хамаагүй олгож, хоорондоо хэт өрсөлдсөнөөрөө дампуурч байгаа банк санхүүгийн салбарыг хөгжиж байна гэх үү? Өөрсдөө бий болгосон нөөцөөрөө хөрөнгө оруулалт хийж, тэрнийхээ өгөөжийг хүртэж, хөгжиж байгаа хөнгөн үйлдвэрлэлийн салбарууд өчнөөн байна. Банк санхүүгийн салбар үнэндээ бол уул уурхай, барилгын салбарт л зээл өгч байна. Ихэнх зээл тийш чиглэсэн. Бизнесийн хуулиараа үүсч хөгжиж байгаа салбаруудыг дэмжиж тэдэн рүү хандсан бодлого явуулах хэрэгтэй.

Нөгөө талаар хэт их өрсөлдөөнийг хөөргөсөн хэвлэлийн эрх чөлөө. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар нийгмийн сэтгэл зүйг аль ч тал руу  хөрвүүлж чадаж байна. Анод банкны жишээн дээрээс харахад л банкны эздийг саатуулан цагдан хорьсноороо нийгэм, тэр дундаа банкинд итгэж байсан иргэдийн итгэлийг хөсөрдүүлж, болгоомжлол айдас болоод, банк найдваргүй гэсэн сэтгэгдлийг оюун ухаанд нь хадаж өгсөн. Зарим зүйлд бас эрх чөлөө гэхээсээ илүүтэйгээр төрийн бодлого, төрийн нууц гэсэн зүйлийг ялгаж салгаж ойлгож байх хэрэгтэй. Энэ байдал нь даамжирвал гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол улсад итгэх итгэлд тийм ч сайнаар нөлөөлөхгүй болов уу.

 

  • Adriana (207.244.77.172)
    Сайн байна уу миний нэр Adriana Хавьер залилан зээлдүүлэгч гарт залилангийн хохирогч юм Би том нийслэл 570000 шаардлагатай учир нь би-ий тухай 45000 алдсан байна Би бараг л би явж хаана ч байсан нас барсан юм Миний бизнес устгаж үйл ажиллагаанд би хүү минь алдсан байна Би энэ тохиолдож болох зогсож чадахгүй 2014 оны арванхоёрдугаар сард би сайн ээж хатагтай Camila Pedro би компанид зээл хангах эцсийн эцэст тусалсан намайг танилцуулсан нэг найз уулзав сайн ээж би баярлалаа гэж Бурхан та нарыг адисалж байна энэ боломжийг ашиглахыг хүсдэг Би ч бас тэнд олон scammers байна гэж миний санаат зөвлөгөөг энэ боломжийг өгөх дуртай тиймээс та зээл хэрэгтэй бол мөн тэд 24hours нь хурдан зээлийн баталгаа нь зөвхөн и-мэйлээр ноён Дэвид үнэнч байх нь дамжуулан бүртгүүлэх хүсэж байна fidelityloans1995 gmailcom залуус 2 -ийн хүүтэй болох бага байна fidelityloans1995gmailcom Та энэ и-мэйлээр дамжуулан надтай холбоо барьж болно Хэрэв та ямар нэг эргэлзээтэй байгаа бол уу цорын ганц хүн нь найдвартай
    2016 оны 04 сарын 09 | Хариулах