Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Баялгийн хараал сөрөг үр дагавар , шалтгаанууд


Гэнэт цадах гэдсэнд халтай ...

Өвчний эх нь полог­тох, эмийн эх нь буцалсан ус” гэж ярьдаг. Маш энгийн боловч ардын үг хэллэг хичнээн мэргэн оновчтойг сүүлийн үед ойлгох, ойшоох нь бага болжээ. Аливаа амьд амьтан тэр дундаа хүн бүх эрхтэнээрээ зэрэг өвчилдөггүй. Аль нэг эрхтэн нь эдгэршгүй өвчилбөл бусад эрүүл саруул эрхтэнээ дагуулаад үхэлд хүргэдэг. Эрдэс баялагт хэт шунах, “баяжих” хэнээрхэл улс төр, эдийн засаг, нийгмийн үхэх сэхэх нь тодорхой оношлогдоогүй өвчин болох магадлалтай байна. Энэ өвчин нь Монгол орны эдийн засгийн үндэс болсон эрүүл саруул эрхтэнүүдийг өвчлүүлэх эрсдэлтэй. Гэхдээ бид зөв бодлого барьж, эв нэгдэлтэй байж чадвал заавал “өвчлөх” албагүй,  хөгжих боломжтой.      
Одоо ойлгомжтой болго­хын тулд эдийн засагт тусдаг “цатгалан”-гийн өвч­нийг жишээн дээр авч үзье. 

Баялгийн хараал гэж юү вэ?

Баялгийн хараал буюу парадокс гэсэн ойлголт байдаг. Үүнд их хэмжээний байгалийн баялаг бүхий улс орнууд баялаг багатай орнуудтай харьцуулахад эдийн засгийн хөгжлөөрөө илүү сул дорой байх үзэгдлийг ойлгоно. Дашрамд хэлэхэд монголчууд “лусын хорлол” гэж ярьдгийг бодсон ч үг үзэгдлийг “Баялгийн хараал” бус “Баялгийн хорлол” гэж нэрлэвэл илүү тохиромжтой мэт. Харин уг үзэгдэл нь дараах үндсэн шалтгаантай байдаг байна:

•    улс оронд баялгийн борлуулалтаас орж ирэх орлого нь үндэсний валютын бодит ханшийг өсгөж, энэ нь эдийн засгийн бусад салбарын  өрсөлдөх чадварыг сулруулдаг;
•    дэлхийн зах зээл дээр баялаг  борлуулснаас олох орлого ихээхэн хэлбэлздэг; 
•    эдийн засагт “хялбар мөнгө” орж ирэх нь төрийн зохицуулалтыг алдаа, гажуудалд хүргэж,  хээл хахуулийг бий болгодог.


Түүх


Баялгийн хараал хэмээх нэр томъёог 1993 онд Английн эдийн засагч Р.Аути байгалийн баялаг ихтэй орнууд тухайн баялгаа өөрийн эдийн засгийн хөгжлийг хангахад үр дүнтэй ашиглаж чадахгүй байх, баялаг багатай орнуудтай харьцуулахад эдийн засгийн өсөлт нь илүү бага байх зэрэг парадокс байдлыг тодорхойлоход анх ашигласан байдаг. Гэхдээ байгалийн баялаг нь давуу тал байхаасаа илүү хараал болдог тухай ойлголт бүр ХХ зууны 80-аад оноос үүсч эхэлжээ. Янз бүрийн судалгааны ажил тэр дундаа Америкийн эдийн засагч Ж.Сакс, А.Уорнер нарын нэрд гарсан бүтээлд улс орны асар их баялаг, эдийн засгийн сул дорой байдлын харилцан хамаарлыг дэлгэрэнгүй авч үзсэн байдаг. 
         
Байгалийн баялаг болон эдийн засгийн хөгжилд  хол зөрүү гардгийн хамгийн  тод жишээ нь газрын тос олборлогч орнууд болдог байна. Жишээ нь 1965 — 1998 онд ОПЕК-ийн орнуудын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлт дунджаар 1,3 % хүртэл буурсан бол хөгжиж буй бусад орнуудад энэ үзүүлэлт дунджаар 2,2 % хүрч байжээ. 
Мөн зарим судлаачийн үзэж буйгаар гадаадын зээл тусламж нь эдийн засагт баялгийн хараалтай адил нөлөө үзүүлдэг байна.

Гэвч баялгийн ихээхэн нөөцтэй цөөнгүй улс орон амьжиргааны өндөр түвшин, аж үйлдвэрийн  дэвшилд хүрсэн байдаг. Ийм улс орнуудад бараг бүх төрлийн ашигт малтмалтай, хөдөө аж ахуй эрхлэх таатай нөхцөл бүхий АНУ, газрын тос болон  усны эрчим хүчний асар их нөөцтэй Норвеги зэрэг багтана.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.