Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Орлогыг хэрхэн удирдах вэ?


Уул уурхайн салбарын удиртгал хөгжим сүүлийн такт руугаа хэмнэл шилжиж байна. Симфони оркестрийн зүгээс сүрлэг удиртгал нэгэнт эгшиглүүлсний араас одоо үндсэн цомнол үргэлжлэх шатандаа орно. Удиртгалын үеэр өнгө зөрөөд байсан зэмсгүүд хөг хэмнэлдээ зүгширч, нэг дуугаар ноотоо тоглож эхлэв. Монголын уул уурхайн салбарт ажил хэрэгч уур амьсгал мэдрэгдэх болжээ. Яамай даа. Энэ салбараас эдийн засагт ихээхэн мөнгө урсан орж ирэх тооцоо судалгаа эхнээсээ харагдах болов. Овоо шүү…

Гэвч , тэрхүү мөнгөн урсгалд ямар менежмент хийв ээ гэдэг шалгуураар дэлхийн улс орнууд янз бүрийн ангилалд ялгардаг аж. Хөрөнгөө оновчтой удирдаж чадаагүй нь “Голланд өвчтэй” эсвэл “Эмчилгээнд саяхан орсон”, үгүй бол “Голландын гоц хүндрэл”, “Онцгой синдромтой” гэхчлэн оношлогдож,  эдийн засгийн сурах бичгүүдэд ичмээр нэр цолтойгоо жишээ болон мөнхөрсөн байх юм. Энэ бол энгийн үгээр, уул уурхайгаас орж ирсэн нөөц хөрөнгийг илүү сайн нөөц хөрөнгө болгох менежмент хийж чадаагүй  улс орнууд гэсэн үг.
Хэдэн жилийн турш бидний цээжилтлээ ярьсан “Голланд” вирус гэрийн маань хаяанд ирсэн энэхэн өдрүүдэд уул уурхайн орлогыг хэрхэн оновчтой удирдах талаар бодитой ярих цаг иржээ. Монгол улс вакцинаа бэлдэж байна. Юуны түрүүнд, уул уурхайн орлого эдийн засагт өсөлт бий болгох ёстой гэсэн үндсэн томъёо тодорхой байна. Эдийн засагт өсөлт бий болгоно гэдэг нь макро орчин маань маш тогтвортой болно гэсэн үг. Зэсээс, алтнаас, нүүрснээс…гэхчлэн шинэ шошгуудтай орж ирж буй шуудайтай мөнгийг “эдийн засгийн өсөлт” гэгч онол ханхалсан ойлгомжгүй зүйл рүү хэрхэн хөрвүүлдэг юм бол доо?

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.