Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ЧИЛИ УЛСАД ЗЭС, МОЛИБДЕНИЙ ОРЛОГЫН МЕНЕЖМЕНТ ХИЙДЭГ ТУРШЛАГААС

(Чили улсад туршлага судалсан
Сангийн яамны Ажлын хэсгийн танилцуулгаас)


Сангийн нийт хөрөнгийн багцыг валютын сагсаар ангилж үзвэл 45-55 хувийг америк долларт, 35-45 орчим хувийг еврод, 5-15 хувийг Японы иенд багцлан байршуулдаг жишиг тогтоожээ.



Төгсгөл. Түрүүч нь өмнөх дугаарт

Засгийн газрын дээрх хоёр сангийн үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг Засгийн газар (Сангийн яам) нь Чилийн Төв банктай гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү хоёр санг бүхэлд нь Төв банкинд Засгийн газрын тусгай дансанд байршуулдаг. Төв банк нь тус хоёр сангийн хөрөнгийг олон улсын санхүүгийн зах зээлд байршуулж, нэмэлт мөнгөн хөрөнгө босгох, эрсдэлээс хамгаалах ажиллагааг гэрээгээр зохион байгуулдаг байна. Одоо энэ хоёр сангийн хөрөнгийн 66.5 хувийг АНУ, Герман, Францын Засгийн газрын буцааж худалдан авах нөхцөлтэй богино хугацааны үнэт цаас худалдан авах, 30 хувийг олон улсын мөнгөний зах зээл дээр, үлдэх 3.5 орчим хувийг инфляцийг индексжүүлж тооцсон тухайн орны Засгийн газрын үнэт заас авах хэлбэрээр байршуулжээ. Ийм арга  замаар уг санг арвижуулах, хөрвөлтийн бэлэн байдлыг хангаж, эрсдэлээс хамгаалах, ийнхүү   гадаад зах зээлд байршуулах замаар дотоодод эдийн засагт мөнгө шингээх зохистой байдлыг хангадаг ажээ.

Ингэхдээ тэрхүү сангийн хөрөнгийг байршуулах гадаад валютын сагсыг тогтоох ажиллагааг мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүдэг. Үүний дагуу ам. доллар, паунд стерлинг, иен, еврогоор уг сангийн хөрөнгөнөөс ямар харьцаагаар хадгалуулах, байршуулах стратеги боловсруулж хэрэгжүүлдэг байна.   Сангийн нийт хөрөнгийн багцыг валютын сагсаар ангилж үзвэл 45-55 хувийг америк долларт, 35-45 орчим хувийг еврод, 5-15 хувийг Японы иенд багцлан байршуулдаг жишиг тогтоожээ. Эдгээр төрлийн валютаар сангийн  хөрөнгө гадаад зах зээлд байршуулах шалгуурыг валют бүрээр, мөн байршуулах зах зээлийн орон зай буюу сегмент ба санг үйлчлэн менежемент хийх этгээдээс хангасан байвал зохих шалгуурыг хөрөнгө оруулалтын хороогоор хэлэлцэн тогтоож мөрддөг байна. Төв банк нь мөнгөжсөн алтны нөөцгүй бөгөөд энэхүү нөөцөө одоогоос  6 жилийн өмнө худалдсан бөгөөд түүхий алт нөөцлөх нь түүнийг байршуулах зардал өндөртэйн сацуу түүнийг валют болгож олон улсын мөнгө, санхүүгийн хөрөнгө оруулалтын зах зээлд ажиллагаа явуулах нь эрсдлийг нь удирдахад зохистой гэж үздэг ажээ.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.