Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Оюутолгойн араас алхаж буй Тавантолгой буюу гэрээний ил тод байдал

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах эсэхийг хэлэлцэж байгаа УИХ-ын эрхэм гишүүд Тавантолгойгоос 6,5 тэрбум тонн нүүрсийг ухаж зараад 18 тэрбум доллар олно, Тавантолгой 100 тэрбум долларын үнэлгээтэй, хоёр хэсэг хуваана, 20 хувийг нь ард иргэдэд болон компаниудад хувьцаа хэлбэрээр тараана гэхээс илүү юм ярихгүй нь. Магад нууцаар ярьж байж ч болно. Өнгөрсөн жилийн өдийд Оюутолгойг иймэрхүү байдлаар ярьсаар наадмын өмнөх орой Засгийн газарт гэрээ байгуулах зөвшөөрөл өгчихсөн. Тавантолгойг бас л тэгэх бололтой. Гэтэл Тавантолгой дээр Оюутолгой шиг хандаж болохгүй, Тавантолгой Оюутолгойгоос   Хөрөнгө оруулалтын гэрээг засч сайжруулах ёстой гэдгийг эгэл жирийн иргэдээсээ эхлээд эрдэмтэн судлаачид хүртлээ ярьж хэлж байна. Тэдний гол санаа Тавантолгойг Оюутолгой шиг дээгүүрээ хэдэн сайдад найдаад орхих биш бүх нийтээрээ ярьж, зөвлөлдөж байж шийдэх ёстой гэж байгаа. 

Ашигт малтмалаа ашиглаад хөгжиж чадсан цөөхөн улсын туршлагаас үзвэл бүгд ил тод байдлыг бий болгож чадсанаар амжилтад хүрсэн байдаг. Ашигт малтмалаа хөгжлийн түлхүүр болгон хөгжиж буй орнуудад “ил тод байдал” гэсэн гурван үг “моодонд” орчихоод байна. Ойрмогхоноос монгол хэлний үгийн санд орж ирсэн баялгийн хараал гэгчээс сэргийлэх гол зэвсэг нь ил тод байдал ч гэж хэлж болно. Харин тэр ил тод байдал гэж юу юм бэ? Ямар хэрэгтэй юм гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ.

Сүүлийн хэдэн жилд олон улсад Хөрөнгө оруулалтын гэрээ болон олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын тухай байнга ярих болсон. Ил тод байж чадсанаар ард түмний өмчид байгаа байгалийн баялгийг яаж ашиглаж байна, жилд хэчнээн тоннын олборлолт явуулах, түүнийг хааш нь ямар үнээр борлуулах, олсон мөнгөө юунд яаж зарцуулах, олборлолт болоод борлуулж байгаа үнэ бодитой юу гэдгийг баялгийн эзэд нь хянаж чадсанаар илүү өгөөжтэй, үр дүнтэй байх болно.

Гэрээ байгуулахаасаа өмнө ямар гэрээ байгуулах гэж буйгаа олон нийтэд мэдээлж, хэлэлцүүлэг зохион байгуулдаг туршлага зарим улсад байдаг аж. Харин гэрээ байгуулсны дараа түүнд тавих хяналт, гэрээ хэр бодитой хэрэгжиж байгаа нь бас л олон нийтэд ил тод байх учиртай. Үнэхээр гэрээнийхээ дагуу татвараа төлөөд, ажлын байр бий болгож, бүтээн байгуулалт хийж байна уу, үгүй юу гэдгийг төрийн хяналт шалгалтын байгууллагаас гадна иргэний хөдөлгөөнүүд, олон нийт давхар хянаж байх ёстой. Энэхүү гэрээний ил тод байдлын зарчмыг хэр биелүүлдэг талаар Оюутолгой, “Эрдэнэт”-ийн гэрээ болон газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээн дээр шинжиж үзье.
|

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ

Монгол улсын хувьд зах зээлийн эдийн засагт шилжсэнээсээ хойш анх удаа ашигт малтмалын ордоо ашиглан томоохон Хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болоод гурван сар ч болоогүй байна. Гэрээний талаар сайн, муу гэсэн яриа одоо ч тасраагүй үргэлжилсээр. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар хэлэлцэж байх үед 30 жилийн хугацаанд Монгол улсад 20-иод тэрбум ам.доллар орж ирнэ, 10 мянган ажлын байр нэмэгдэнэ, уурхайг дагаж 300 гаруй төрлийн бизнес бий болно гэхээс өөр тодорхой зүйл байхгүй байв. Олон улсад гэрээний ил тод байдлын гол зарчим нь олон нийтэд ийм гэрээ гэж үзүүлэх төдий биш тухайн гэрээгээ таниулан сурталчлах ёстой гэж үздэг юм билээ.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.