Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

НӨАТ, Худалдааны татвар аль нь ч ялгаагүй сайн, муу талтай

Засгийн газраас Зарим бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Хуулийн төслийг хэлэлцэх явцад НӨАТ-аас бүтээгдэхүүнийг ингэж олноор чөлөөлж байснаас НӨАТ-ыг Худалдааны татвараар солих талаар ч яригдах болов. Татварын Ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга О.Тэнгисээс НӨАТ болон Худалдааны татварын ялгаа, эдгээр татварууд Монголын татварын орчинд ямар нөлөөтэй байх, НӨАТ-ыг Худалдааны татвараар сольсноор ямар үр дүнд хүрэх, татвар төлөгчдөд болон төрд ямар ашигтай болон ашиггүй талтайг тодрууллаа.


Сүүлийн үед зарим бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөх, үүнийг дагаад НӨАТ-ыг цуцалж, Худалдааны татварыг бий болгох талаар  ярих боллоо.   НӨАТ нь өнөөдрийн манай татварын орчинд ямар байр суурьтай, хэр зохимжтой байдаг юм бэ?


НӨАТ нь  Франц улсаас гаралтай  дэлхий нийтээр хэрэглэж байгаа татвар. Үндсэндээ Худалдааны татвар гэж байсныг НӨАТ гэдгээр орлуулж гаргаж ирсэн. Манай улсад ч гэсэн 1998 оноос өмнө Худалдааны татвар гэж байсан. Бараа бүтээгдэхүүн худалдаж байгаа бол үнийн дүнгийн тодорхой дүнтэй тэнцэх татвар авдаг байсан. Үүнийг болиулаад орчин үеийн татварын хандлага  Худалдааны татвараас НӨАТ руу шилжиж байна гэдэг үүднээс Худалдааны татварыг НӨАТ-аар орлуулсан. Одоо эргээд буцаагаад Худалдааны татвар болгоно гэж яригдаж байна.

Татварын албанд ажиллаж байгаа мэргэжилтний хувьд НӨАТ-ыг  Худалдааны татварыг бодвол илүү боловсронгуй, шударга гэж боддог. Зөвхөн өртөг нэмэгдээд явж байгаа тэр нэмэгдэл өртөг дээр л хэрэглэгчээс нь татвар авдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэг талх хийдэг компани гурил худалдаж авахдаа худалдаж авсан гурилынхаа 10 хувийн дүнтэй мөнгийг тухайн компанидаа өгдөг. Ингээд гурилаараа талх хийхээр өртөг нь нэмэгдээд арай үнэтэй зарна. Ингэхдээ тэр үнийнхээ дүнгийн 10 хувийг нэмж борлуулаад гурил худалдаж авахад төлсөн НӨАТ-ыг талхныхаа  нэмэгдсэн өртөгөөс хасаад, яг хэрэглэгч дээр хэдэн төгрөгийн нэмэлт өртөг хийсэн юм гэдэг тэр дүнд хамаарах татварыг улсад төлнө. Гэхдээ тэр татвараа хэрэглэгчээс буюу талх худалдаж авсан хүнээс авсан байдаг. Ингэхээр НӨАТ гэдэг тухайн компанид ямар ч хамаагүй. Компани бол дамжуулагчийн үүрэг гүйцэтгээд хэрэглэгчээс татвар авч шилжүүлж байдаг.

Өөрөөр хэлбэл энэ нь компанийн бизнесийн үйл ажиллагаанд хамааралгүй байдаг ч бодит байдал дээр нөлөөлөөд явчихдаг. НӨАТ юугаараа сайн гэхээр өртөг нэмэгдэлт болгон бүртгэгдэж байдаг. Энэ татварыг хэрэгжүүлж байхад хаана ямар өртөг нэмэгдэж байна гээд бүх мэдээлэл ил тод болж, бүртгэл сайжирдаг. Бүртгэл сайжирна гэдэг цаад агуулгаараа эдийн засгийн үзүүлэлтүүдээ гаргахад улсад ч хэрэгтэй.

Мөн хэн ямар бүтээгдэхүүн хэр ихийг борлуулж, ямар орлого олж байна гэдгийг мэдэж болдог болохоор Орлогын албан татвар зэрэг бусад татваруудыг авахад суурь болдог. Өөрөөр хэлбэл ганц НӨАТ авч байгаа боловч цаанаа бусад татваруудыг ногдуулахад ашигтай байдаг. Иймэрхүү байдлаар нуугдмал юм шиг сайн талууд бий. Мөн бусдаас бараа бүтээгдэхүүн худалдаж авах, хилээр бараа бүтээгдэхүүн оруулж ирэхдээ гааль дээр НӨАТ төллөө гэхэд тэр НӨАТ-аа улсаас буцааж авдаг.

Үүнтэй холбогдуулаад уул уурхайн компаниуд бараа, ажил үйлчилгээ маш их худалдаж авдаг. Тэр худалдан авалтынхаа НӨАТ-ыг улсаас авахаар гаргаад ирдэг. Уул уурхайн компаниуд бүтээгдэхүүнээ голдуу экспортод гаргадаг учраас борлуултынх нь орлого дээр 0 хувь гараад ирдэг. 0 хувиар бүтээгдэхүүнээ гаргачих юм бол дотооддоо бусдаас худалдаж авахдаа төлсөн НӨАТ-аа улсаас авна. Ингэхээр бүтээгдэхүүнээ экспортлоод их хэмжээний ашиг олоод байгаа юм шиг хэрнээ дахиад л улсаас мөнгө авах юм шиг харагддаг юм.

Ингэснээр компаниудад  НӨАТ-ыг буцааж өгөхийн тулд улсад ачаалал үүсдэг. Үүнийг зохицуулахын тулд НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулсан. Хэрэв уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортолбол тэрийг 0 хувь буюу хуучнаар нь тооцож, ямар ч боловсруулалтгүй түүхийгээр нь гаргавал НӨАТ-аас чөлөөлнө гэчихсэн. Чөлөөлнө гэж байгаа ч цаад агуулгаараа бусад компаниудаас худалдаж авсан ажил, үйлчилгээний НӨАТ-ыг буцааж өгөхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл зарим бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлнө, чөлөөлөхгүй гэдэг чинь улс тухайн компаниудын бусдад төлсөн НӨАТ-ыг буцааж олгоно, олгохгүй л гэсэн үг шүү дээ. Иймэрхүү байдлаар НӨАТ-тай холбоотойгоор  улсын төсөв дээр нэлээд том хэмжээний ачаалал орж ирдэг.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.