Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Михаил Акулов: Тээврийн идэвхжил саарсан

“Оросын  төмөр зам” нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгч Михаил Акулов компанийн бүтцийн өөрчлөлт, зорчигч тээврийн салбар дахь өрсөлдөөн болон шинэ технологи нэвтрүүлэх талаар “Финанс” сэтгүүлийн сурвалжлагч Александр Макаренкод сонирхолтой ярилцлага өгчээ.       

Михаил Акулов

1960 оны 8 сарын 16-нд Москва хотод төрсөн 

Боловсрол:
Москвагийн Төмөр замын тээврийн инженерийн дээд сургууль (1982), Улс ардын аж ахуйн академи (1998).

Ажлын туршлага:  
2005 оноос өнөөдрийг хүртэл – “РЖД” Нээлттэй хувьцат нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч.
2004-2005 он – ОХУ-ын Тээврийн яамны Төмөр Замын Холбооны Агентлагийн дарга.
2003-2004 он – Зам тээврийн яамны нэгдүгээр орлогч сайд.
2000-2002 он – Зүүн-Өмнөдийн төмөр замын дарга.
1999-2000 он  -  Зүүн-Өмнөдийн төмөр замын даргын нэгдүгээр орлогч.
1998-1999 он – Москвагийн төмөр замын даргын орлогч.
1992-1998 он – Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын ерөнхий хянан шалгагч, Москвагийн төмөр замын Москва-Смоленскийн салбарын даргын нэгдүгээр орлогч.      


Михаил, Холбооны зорчигч тээврийн компани (ХЗТК) байгуулах асуудал ямар шатандаа явна вэ? Ер нь энэ компанийг ямар зорилгоор байгуулж байгаа вэ  гэсэн асуултаар ярилцлагаа эхлэх үү.


ХЗТК-ийг байгуулах асуудал дуусах шатандаа явж байна. “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэг нь энэ компанийг арваннэгдүгээр  сард бүртгүүлэн 2009 оны эцэс гэхэд түүний дүрмийн санд шаардлагатай хөрөнгийг оруулахаар төлөвлөөд байна. “Оросын төмөр зам” компани нь нэг хэсэгтээ  буюу ирэх оны 1-р улирлыг дуустал  түрээсийн гэрээний дагуу ХЗТК-ийн эд хөрөнгийг ашиглан холын тээврийн үйл ажиллагаа явуулна. Байгуулагдаж буй охин компанийн зорилго нь 2010 оны эхэнд шаардлагатай тусгай зөвшөөрлүүдийг аван  зуун мянга гаруй хүнтэй боловсон хүчний бүрэлдэхүүнтэй болж,  улмаар 2010 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн тоог цаг тоог минутанд тээврийн үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэхэд оршино.    


“Оросын төмөр зам” компани нь өнөөдрийг хүртэл хувийн компаниудад нэр хүндтэй чиглэлүүдэд (жишээ нь Москва – Санкт-Петербург) тээврийн үйл ажиллагаа явуулах боломж олгож байгаа бол зөвхөн өндөр үнэтэй хэсэгт л өгдөг гэсэн гомдол байдаг. Хоёр нийслэлийн хооронд харьцангуй хямд тасалбартай (купений вагоны нэг суудал 1.5 мянга орчим рубль байхаар) хувийн галт тэрэгний түрүүч хэзээнээс аялж эхлэх вэ? Үүний тулд хувийн компаниуд ямар шаардлага хангах ёстой вэ?     


Бид хэн нэгнийг хавчин, хааж боож байна гэсэн ойлголт үнэнд огт нийцэхгүй. Зорчигч тээврийн салбарт үйл ажиллагаа явуулах сонирхолтой аливаа компанид  “Оросын төмөр зам” компани хэзээд нээлттэй. Бид хувийн тээвэрлэгчидтэй ажиллахдаа ОХУ-ын Засгийн газрын 2003 оны 11 сарын 20-ны өдрийн 703 тоот тогтоолоор батлагдсан “Төмөр замын нийтийн хэрэглээний дэд бүтцийг ашиглуулах үйлчилгээний журмыг” удирдлага болгодог. Энэхүү журмаар тээвэрлэгч болон дэд бүтэц эзэмшигчийн харилцааг зохицуулдаг. Дэд бүтцийг ашиглах эрх авахын тулд хараат бус тээвэрлэгч нь нотариатаар гэрчлүүлсэн зорчигч тээврийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулбар, эзэмшигчийн болон бусад хууль ёсны эрхийн дагуу хөдлөх бүрэлдэхүүн эзэмшдэг болохыг гэрчилсэн баримтын хуулбар, дүрмийн сангийн баримтын хуулбар, хөдлөх бүрэлдэхүүний тохирлын гэрчилгээ зэрэг иж бүрэн материалыг бүрдүүлэн өгөх шаардлагатай.
“Оросын төмөр зам” компанийн зүгээс тээвэрлэгчдийн үнийн бодло­гыг ямар нэг хэлбэрээр хянадаггүй. Өнөөдрийн байдлаар Москва–Санкт-Петербургийн чиглэ­лийн өндөр үнэтэй хэсэг болох “Гранд экспресс” галт тэрэгний үйлчилгээнд нэг, зэрэглэл арай доогуур “ардчилсан” хэсэг болох “Мегаполис” галт тэрэгний үйлчилгээнд нэг компани тус тус ажиллаж байна. Хэрэв хувийн компани Москва-Санк-Петербургийн чиглэлд эдийн засгийн тооцооллоо үндэслэн купейны вагоны нэг суудлын үнийг 1.5 мянган рублиэс хэтрүүлэхгүй тогтоох боломжтой бол үйлчилгээнд гаргахад ямар ч асуудалгүй. Гэтэл харьцангуй хямд үнийн бодлоготой хувийн компанийн санал тэр болгон ирдэггүй.         

            
Санкт-Петербург  Финляндын нийслэл Хельсинкийн хооронд төмөр замын хурдны галт тэрэг аялуулах ажил ямар шатандаа яваа вэ. Шинэ зам хэзээ нээгдэх вэ?    

ОТЗ энэхүү төслийг 2007 оноос хэрэгжүүлж байна. Санкт-Петербург Хельсинкийн хооронд зорчигч тээврийн галт тэрэг аялуулахын тулд бид Санкт-Петербург – Бусловскийн чиглэлийн дэд бүтцийг шинэчлэж байгаа. Үүний үр дүнд уг чиглэлийн Оросын нутагт аялах цагийг 1 цаг 30 минут хүртэл багасгахаар тооцож байгаа бөгөөд галт тэрэгний хурд 200 км/ц байх юм. Энэ зорилгод хүрэхийн тулд одоо байгаа дэд бүтцийг шинэчлэхээс гадна ачааны галт тэрэг 40  км/ц орчим хурдтай буюу хамаагүй удаан зорчдог учраас түүний хөдөлгөөнийг өөр замд шилжүүлэх шаардлагатай болоод байна. Бид төслийг “ОТЗ”НХН болон Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бөгөөд дэд бүтцийг зорчигч тээврийн хөдөлгөөнд бэлтгэх ажил үүнд багтаж байгаа юм. Харин ачаа тээврийн шинэ замыг Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөөр барина. Энэ бүх ажлыг бид 2011 онд дуусгахаар тооцоолоод байна.

(Орчуулсан Сандуйжавын Сайнбилэг)
 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.