Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ДАЛАЙН ГҮНИЙ ГАЗРЫН ТОС

ОХУ дахь «Шелл» концернийн захирал Чарльз Уотсон «Русский Newsweek» сэтгүүлд ярилцлага өгчээ.

Чарльз Уотсон
Гүний шельф (орч. – олон улсын түгээмэл хэрэглээгээр Shelf буюу шельф: далайн эрэг орчмын гүехэн хэсэг, эх газрын хаяа/хормой гэж ойлгоно) болон Арктикийн орд газрыг ашиглахад хэд хэдэн томоохон бэрхшээлтэй тулгардаг. Нэгдүгээрт  уур амьсгалын бэрхшээл байна. Каспийн тэнгист хүртэл газрын тосныхон мөстөлтийн асуудлыг шийдвэрлэх болдог. Олборлолтыг температурын өндөр хэлбэлзлийн нөхцөлд явуулахаас гадна   маш хүчтэй салхи шуурганы асуудал ч байдаг.
Хоёрдугаарх нь технологийн бэрхшээл. Далай тэнгист явуулах ашигт малтмалын хайгуул, олборлолт нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Тухайлбал, орд газрууд нь ихээхэн гүнд байрладаг. Ердийн дундаж гүнээс илүү гүнд байрлах нь цөөнгүй.
Дараагийнх нь тээвэрлэлтийн бэрхшээл. Олборлосон ашигт малтмалаа тасралтгүй тээвэрлэх нөхцөлийг хангах болдог. Дэд бүтэц огт байхгүй нөхцөлд тээвэрлэлтээ бүр тэгээс эхлүүлнэ. Усан дор хийг шингэрүүлэх гэх мэт технологийн өвөрмөц шийдлүүдийг шаардана.
Эцэст нь экологийн багц асуудал тавигдана. Далай тэнгис, ялангуяа Арктикийн эколог нь маш эмзэг. Өөрөөр хэлбэл Арктик нь хүний үйл ажиллагааны нөлөөлөлд өртөж байгаагүй, түүнд бэлэн бус гэж хэлж болно. Иймээс эндхийн ашигт малтмалын нөөцийг ашиглах асуудалд маш хариуцлагатай хандах шаардлагатай. Үүний тулд өнөөдрийг хүртэл дэлхийн олон газарт далай тэнгисийн ордуудыг ашиглахад хуримтлуулсан  бүхий л онол, практикийн туршлагыг ашиглах хэрэгтэй болно. 

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.