Европын комисс /Еврокомисс/ Европ дахь байгалийн хийн хамгийн том биржүүдийн нэг буюу Австрийн Central European Gas Hub биржийн 50 хувийн хувьцааг худалдаж авах санал тавьсан ОХУ-ын нефтийн үйлдвэрлэлийн тэргүүлэгч “Газпром” групптэй гэрээ байгуулахаас татгалзлаа. Европын холбооны засаг захиргаа “Газпром”-ыг Зүүн Европын байгалийн хийн зах зээлд онцгой байр суурь эзлэх боломж олгох гэрээ байсан. Гэхдээ энэ гэрээ Гурав дахь эрчим хүчний багц төлөвлөгөөнд нийцэхгүй” хэмээн мэдэгджээ. Гуравдахь эрчим хүчний багц төлөвлөгөө нь байгалийн хийг биржийн худалдаанд оруулахыг хориглодог аж.
“Газпром” группийн Удирдах зөвлөлийн орлогч дарга А.Медведев “Оросын том групп Европын хийн зах зээлийг сэргээж чадах байлаа” хэмээн ярьжээ.
2011 он гарснаас хойш “Газпром” группийн экспортын орлого 36,3 тэрбум ам.долларт хүрчээ. Тиймээс энэ жил байгалийн хийн экспортоо 158 тэрбум куб.метрт хүргэх ба 155 тэрбум куб.метрийг Европын зах зээлд борлуулахаар тооцоолж байгаа аж.
Г.Идэр