Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Хямрал үргэлжилсээр...

Дэлхийн 2 дахь том эдийн засаг Япон улсын хувьд байдал бүр хүнд байна. Өнгөрсөн оны сүүлчийн улирлын ДНБ 12.7 хувиар унасан нь 1974 оны газрын тосны хямралаас хойшхи хугацааны хамгийн өндөр хэмжээний уналт юм. Экспорт нь 45.7 хувиар буурсан нь түүхэнд байгаагүй өндөр хувь, мөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний уналт 10 хувь болсон нь сүүлийн 60 жилд гараагүй үзүүлэлт гэдгийг Блүмбэрг мэдээлж байна.

Дэлхийн 3 дахь том эдийн засаг Хятад улсын удирдлагууд эдийн засгаа идэвхжүүлэх хоёр дахь хөтөлбөр зарласан нь хөрөнгийн болон эрдсийн зах зээлийн үнэ ханшийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлээд байна. Дэлхийн 3 дахь том эдийн засгийн шийдвэр гаргагчид 2008 оны арваннэгдүгээр сард 4 их наяд юанийн эдийн засгийн идэвхжүүлэх хөтөлбөр зарласан бол ойрын хугацаанд нэмж 8-10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.

2008 оны гуравдугаар улиралд 7.6 хувиар өсч байсан Энэтхэгийн эдийн засгийн өсөлт дөрөвдүгээр улиралд 5.3 хувь өссөн нь хүлээгдэж байснаас хамаагүй доогуур байгаа нь сүүлийн 3 жилийн өсөлтийн дундаж 9 хувиас 2008 оны өсөлт доошлохыг харуулж байна. Төсвийн алдагдал нь ДНБ-ийн 11.4 хувьд хүрээд байгаагаас Засгийн газраас нь хямралын эсрэг санхүүгийн нэмэлт хөтөлбөр гаргах боломжийг улам бууруулж байгаа ажээ.
Эдийн засгийн хямрал, дэлхийн дулаарал, протекционизмын эсрэг тэмцэх ажилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийг холбоотон Нэгдсэн улсаас хүсч буй Европын  холбооны улсуудын эдийн засаг санхүүгийн байдал тааламжгүй хэвээр байна. 2009 оны нэгдүгээр сард 38.3 байсан аж үйлдвэр ба үйлчилгээний нэгдсэн индекс хоёрдугаар сард 36.3 болж буурснаар тус тивийн Төв банкны зүгээс бодлогын хүүгээ дахин хагас пунктээр бууруулж 1.5 хүргэхэд хүрээд байна.


Бүрэн эхээр нь MMJ сэтгүүлээс уншина уу.