Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Хэлэлцээрийн халуун өдрүүдэд хувьцааны үнэ өндрөө хадгалсаар байна

Энэ оны нэгдүгээр сард 3 доллар ч хүрэхгүй байсан тус компанийн хувьцаа  хэлэлцээрийн өдөр хоногуудад 7.0-8.0 долларын хооронд хэлбэлзэж байна. Долдугаар сарын сүүлчийн өдөр 8.06-д хүрч хаагдсан мэдээ байна. Энэ нь манай Засгийн  газрын    зүгээс   “Айвенхоу Майнз“-ын Гүйцэтгэх захирал Жон Маккейнд “Харилцан бие биедээ ашигтай, шударга бөгөөд тогтвортой гэрээг байгуулахад ойрхон байна“ гэсэн албан ёсны мэдээг дуулгасантай ч холбоотой хэмээн Bloomberg-ийн шинжээчид үзэж байгаа юм.

Улмаар “Оюутолгой“ төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ хэрхэн эцэслэгдэхээс “Айвенхоу Майнз“-ын ирээдүй бүрэн хамаарна гэж Ройтерс мэдээллээ. Тэгвэл 27-ны өдрөөс эхэлсэн талуудын хэлэлцээр өдөр, шөнийг ажралгүй үргэлжилсээр ямар ч байсан өнөөдрийг хүрэв.