Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Хувьцааны өсөлт ба талуудын ололт

Бид тэдний тухай дуулж мэдэх болсон   үеэс, тодруулбал 2 ам.доллараас эхэлсэн Айвенхоугийн хувьцааны ханш 2006 оны арванхоёрдугаар сарын 15 гэхэд 10.77 долларт хүрч, улмаар Засгийн газраас тус орд газрыг ашиглахтай холбогдуулан боловсруулсан гэрээний анхны төслийг УИХ-д өргөн барьсан 2007 онд бүр илүү өсөлт  үзүүлсэн билээ. Тухайлбал мөн оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр гэхэд 15.13 долларт хүрчээ. Гэвч талуудын гэхээсээ бидний дотоод дахь үл ойлголцлоос хамаарсан, тэр ч утгаараа  гэрээний хувь заяа бүрхэг байсан өнгөрсөн 2008 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр тус компанийн хувьцааны ханш 1.94 доллар дээр бууж байлаа.   Энэ үед Оюутолгойн орд газарт байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр эхлэх бэлтгэл ажлууд хангагдаж байсан юм. Түүнчлэн зэсийн үнэ огцом унаж байлаа. Эдийн засгийн  хямрал даамжирч эхэлсэн үе.

Харин энэ оны гуравдугаар сард ЗГ-аас Оюутолгойн гэрээний төслийг дахин УИХ-д өргөн барьсан мэдээлэлтэй зэрэгцэн хувьцааны ханш 4.55-6.15 долларын хооронд хэлбэлзэж эхэлсэн. Улмаар Парламентаас чиглэл авсан ЗГ-ын Ажлын хэсгийн үйл ажиллагаа идэвхтэй байж ирсэн дөрөв, тавдугаар саруудад хувьцааны ханшийн дээд түвшин 6.41  долларт хүрэв. Зургадугаар сард хэлэлцээрийн II шат эхлэв. Гэсэн ч   хувьцааны ханшийн хувьд  онцгой өөрчлөлт гараагүй ба 5.60  доллар дээр сарын хаалтаа хийсэн юм. Тэгвэл  долдугаар сарын эхний өдөр  6.88 доллар дээр хаагдсан   хувьцааны ханш дараах өдрүүдэд ч аажмаар өссөн.

Харин Монголын Парламентын   долдугаар сарын 16-нд гаргасан тогтоолын улмаас ханш  өмнөх өдрийн 8.98 доллараас  7.72 болон буусан нь яах аргагүй анхаарал татаж байлаа.  Гэсэн ч эргээд 8.14 долларт хүрч улмаар талуудын хэлэлцээр  сэргэсэн долдугаар  сарыг 8.06 доллар дээр хаав. Түүнчлэн Монголын Засгийн газар болоод ”Айвенхоу Майнз”, Рио Тинтогийн төлөөллүүдийн хооронд үргэлжилсэн 3 долоо хоногийн хэлэлцээрийн явцад, цаашлаад гуравдугаар шатны хэлэлцээрийн үр дүнд эхэлсэн Ээлжит бус чуулган нээгдэх хүртэлх долдугаар сарын 27-оос наймдугаар сарын 19-ний өдрүүдэд ханшийн дээд түвшин  8.05-8.87 ам долларын хооронд тогтвортой өндөр   байлаа.

Бүрэн эхээр нь уншихыг хүсвэл сэтгүүлээ захиална уу.