Үнэ цэнийн тухайд хэдий чухал ч, хатуухан хэлэхэд залхтал хүлээгдсэн гэрээ батлагдаад даруй гурван сарын нүүр үзлээ. Бодит үйл ажиллагаа нь гурван оны дараа сая жигдрэх эл гэрээний суурь бэлтгэлүүд өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээнд явагдаж ирснийг үгүйсгэж болохгүй. Тэгвэл гэрээний гадаад талын гүйцэтгэгчид “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” чууд өнгөрсөн саруудад ямар сонинтой байна вэ? Тэдний үйл ажиллагаа, нэр хүндийн шууд тусгал болох Хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханшийн хэлбэлзлийн түвшин нь ямар байна вэ? Хөл дээрээ бат зогсох хэрэгтэй байгаа Монголын хөрөнгийн зах зээлд гадаадын компаниуд ямар үлгэр дуурайлыг үзүүлж ирэв?
Монгол улсын Засгийн газартай албан ёсоор тохиролцсоны маргааш буюу аравдугаар сарын 7-ны өдөр Нью Йоркийн Хөрөнгийн бирж дээрх “Айвенхоу Майнз” -ын хувьцаа 1.88 хувиар бууж, Рио Тинто группын хувьцаа 1.25 хувиар өссөн үзүүлэлттэй байсан. Улмаар шинэ эхлэл нь ийнхүү сайн мэдээ авчирсан Риочууд цаашлаад “Айвенхоу Майнз” -д оруулах хөрөнгө оруулалтаа хоёр дахин нэмэгдүүлж 388 сая ам.доллар болгож буйгаа аравдугаар сарын дундуур мэдэгдсэн юм. Энэхүү мэдэгдлийн дараа буюу 15-ны өдөр “Айвенхоу Майнз”- ын хувьцаа 12.25 доллар дээр хаагдсан. Рио Тинто-гийн тухайд гэрээ батлагдсаны маргаашаас эхэлсэн өсөлт нь дээрх мэдэгдлийн дараа хэвээр хадгалагдаж, 12-ны өдөр 181.25 доллар дээр байсан ханш нь 15-нд 193.94 долларт хүрч хаагдсан байна.
Харин гэрээг үзэглэснээс хойш 14 хоногт багтаж орж ирэх ёстой урьдчилгаа 100 сая долларын чекийг манай талын нөхдүүд баяр ёслолын байдалтай хүлээж авсан өнгөрсөн аравдугаар сарын сүүлийн өдөр Рио Тинтогийн хувьцаа 178.03 доллар, “Айвенхоу Майнз”-ын хувьцааны ханш 10.77 доллар байсан нь буурсан үзүүлэлтүүд байлаа. Гэхдээ Риочууд арваннэгдүгээр сарыг 4.25 долларын өсөлттэй эхлүүлсэн бол, “Айвенхоу Майнз”-ынх яльгүй бууж 10.74 доллар байв.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.