Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэс “үнэгүйдэж”, төсөв данхайсаар...

Энэ долоо хоногийн эхээр тонн зэсийн ханш Лондонгийн металлын биржид 6500 америк доллараар үнэлэгдлээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс даруй 200 орчим ам.доллараар буурсан үзүүлэлт юм. 2010 оны II улирлаас эрчимтэй буурч байгаа зэсийн үнэ он дуустал олигтой өөд гарахгүй гэх таамгийг олон улсын бирж, хөрөнгийн захын экспертүүд өгөөд байна. Даарин дээр давс гэгчээр яг энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын тэргүүн 2010 оны төсвийн тодотголоо бариад УИХ-ын даргын өрөөг зорих нь тэр. Угийн данхайлгаж баталсан төсвөө дахин томруулах тухай өөрчлөлт бүхий төсөл хэлэлцэгдэхээ хүлээн гишүүдийн ширээнээ одоо ч буй.

Энэ оны эхний улиралд Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 554.8 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн хэмжээнээс даруй 95.1 тэрбумаар давж биеллээ. Салбарын яамныхны бахархан яриад байгаа энэ үзүүлэлт бидний сайнд буй болсон давуулан биелэлт огтоос биш. Олон хүчин зүйлийн нөлөөгөөр аз таарч, дэлхийн зах зээлд зэс үнэд орсон хэрэг. Хамгийн гол хүчин зүйл болох өмнөд хөрш цахилгаан хэрэгсэл мэтийн гэр ахуйн бараа бүтээгдэхүүнээ эрчимтэй үйлдвэрлэсний  гавьяа. БНХАУ цахилгаан барааны үйлдвэрлэлээ хүчтэй нэмэгдүүлснээс үүдэж, зэс ихээр ашиглагдаж байна. Улмаар уул уурхайн уг бүтээгдэхүүний импортоо оны эхээр огцом нэмэгдүүлж, дэлхийн зах зээлд зэс хаданд харайхад хүргэлээ. Түүгээр ч барахгүй Чили улсад болсон зэс үйлдвэрлэгчдийн уулзалтын үеэр ноён Р.Фрийдланд тус металлын ханшийг тонн тутамдаа 19 мянган америк долларт хүрч болзошгүй хэмээн мэдэгдсэн нь биржийн арилжаанд оролцогчдын цөсийг хөөргөөд авсан юм.

 

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.