Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

2011 он нүүрсний жил байх болно

Коксжих нүүрсний үнэ өнгөрсөн жил харьцангуй тогтвортой байлаа. Харин энэ оны эхээр үнэ нь нэмэгдэх хандлагатай байгааг  мэргэжилтнүүд онцолж байна. “Ройтерс” агентлагийн мэдээлж буйгаар ам.долларын ханш суларч байгаа нь ихэнх түүхий эдийн үнийг хөөргөх гол шалтгаан болсон  гэнэ. 2011 онд нүүрсний үнэ дэлхийн зах зээлд хамгийн их ашиг олно гэж “Deutsche Borse” банкны шинжээч Дэниель Бребнер мэдэгджээ.  Коксжих нүүрсний хамгийн том хэрэглэгч нь Хятад улс хэвээр байна. Тус улсаас гадна Энэтхэгийн нүүрсний эрэлт хурдацтай өсчээ. Дэлхийн нүүрсний институт болон “Credit Suisse”-ээс гаргасан тооцоогоор Энэтхэгийн нүүрсний хэрэглээ 2013 он гэхэд 38 сая тонн болж өсөх аж. “

BHP Billiton” энэ оны нэгдүгээр улиралд коксжих нүүрсний үнээ найман хувиар өсгөж, тонныг нь 225 доллараар борлуулах гэрээг Японы металлургийн компаниудтай хийжээ. Гэтэл  сүүлийн 30 жилд болоогүй үерт нүүрсний уурхай нь автаж, төмөр замууд усанд боогдсоноос төмрийн үйлдвэрт ашиглагддаг коксжуулсан нүүрсний хамгийн том нийлүүлэгч орон Австралийн экспорт ихээхэн багасч байна. Тус улс   цахилгаан станцуудад хэрэглэгддэг нүүрсний хангамжаараа дэлхийд хоёрдугаарт  ордог.  Нүүрс олборлогч “Xstrata”, “Anglo American”, “Macarthur Coal”, “Rio Tinto” болон “Peabody”” компаниуд форсмажор зарлаж, үерийн гамшгийн улмаас нөхцөл байдлыг хянах аргагүй байгаа тул худалдааны төлөвлөгөөгөө биелүүлэх боломжгүй болсон тухайгаа мэдэгдээд байна. 

Эрчим хүчний нүүрсний үнэ нэг тонн нь Австралийн Ньюкастл боомт дээр 4,1 хувиар өсч, 134,9 ам.доллар болжээ. Харин шууд худалдааны үнэ 140 ам.доллараас давсан байна. Шинжээчдийн таамаглалаар энэ онд 200 ам.доллар хүрэх магадлалтай аж. Харин Европын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дэлхий нийтийн нүүрсний хэрэгцээ, тэр дундаа шаталт сайтай, илчлэг нүүрсний үнэ оны эцэс гэхэд 500 ам.долларт хүрэх боломжтой гэнэ.