страли, Токио, Солонгос, Франкфуртын хөрөнгийн бирж гээд дэлхийн томоохон хөрөнгийн биржүүд нэг дор цугларсан нь бусад хөрөнгө оруулагчдын чуулганаас ялгарах гол онцлог байв. Ялангуяа Франкфурт, Солонгос, Японы хөрөнгийн биржийн төлөөлөгчид Монголд анх удаа ирж, Монголын компаниуд тэдгээр биржүүд дээр хувьцаагаа гаргах ямар боломж байгаа талаар танилцуулсан нь хуралд оролцсон Монголын компаниудад ихээхэн ач холбогдолтой болсон юм.
Дэлхийд эхний аравт ордог эдгээр бирж Монголд ийн цуглах, Монголыг сонирхох болсон шалтгаан юу байв? Хариулт нь Монголын эдийн засгийн хурдацтай өсөлт, хангалттай нөөц боломж хэмээн төлөөлөгчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн юм. Ганц уул уурхайн салбар гэлтгүй дэд бүтэц, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбар ч уул уурхайг даган хөгжих нь тодорхой болохоор олон улсад тэргүүлэх биржүүд Монголыã “тоочиглосон” хэрэг. Тэд ч эл санаагаа нуугаагүй. Уул уурхайн компаниуд Австрали, Лондон, Торонтогийн бирж рүү гар, харин бусад нь Франкфурт, Токио, Солонгосын хөрөнгийн бирж дээр хүрээд ир, хамтран ажиллая хэмээн дээрх гурван биржийн төлөөлөгчид уриалан дуудаж байлаа.
Ингээд Mongolia Capital Raising&Investment чуулганд ирсэн хөрөнгийн биржүүдийн онцлог, давуу тал, Монгол компаниудад ямар боломж байгаа талаар өгүүлье. Энэ удаа Монголын компаниудад эчнээ танил болсон Хонконг, Лондонгийн биржийг биш, Монголд анх удаа ирсэн Франкфурт, Токио, Солонгос болон Австралийн биржийн талаар танилцуулъя.
Өнгөрсөн сарын 6-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Mongolia Capital Raising&Investment хөрөнгө оруулагчдын чуулган болсон билээ. “Фронтиер Секьюритис” компанийн зохион байгуулсан энэхүү хуралд гадаад, дотоодын 500 орчим төлөөлөгч оролцож, Монголын санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, Монголын компаниудад олон улсын бирж дээр гарах боломж, зэс, нүүрс зэрэг Монгол улсын экспортын гол түүхий эдийн үнэ болоод эрэлт нийлүүлэлтийн хандлага, уул уурхайн бус салбар буюу үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарт хөрөнгө оруулах боломж гээд олон талт сэдвээр хэлэлцсэн юм.