Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Дэлхийн хөрөнгийн биржүүдэд хүндхэн нөхцөл үүсээд байна

Лондоны хөрөнгийн биржийн Маркетингийн ахлах менежер Жон Эдвардс:

Энэ салбарт нэгдэж нийлэх процесс хүчтэй явагдана. Шалтгаан нь даяарчлалтай холбоотой. Цагийн бүсийн ялгаа ихтэй нөхцөлд хоорондоо нягт холбоотой байхын тулд нэгдэж нийлэх талаар яригдаж байна. Лондоны  биржийн хувьд олон улсын чанартай үйл ажиллагаа явуулж ирсэн. Бид шинээр хөгжиж буй Монгол шиг зах зээлийг их анхаардаг. Хамтран ажилласнаар аль аль талдаа өгөөжтэй байх болов уу. Бид Монголын Хөрөнгийн биржтэй Òүншлэлийн гэрээ байгуулсан. Энэ нь шинэ боломжийг бий болгоно гэж бодож байна. Монгол улсад их хэмжээний өсөлт бий болох учраас бааз суурийг нь эртнээс бэлтгэх хэрэгтэй. Тиймээс бидний түншлэл үр дүнтэй болно. Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын орчинд итгэлтэй байх нь чухал. Оруулсан хөрөнгө нь богино хугацаанд өсч үржих ёстой. Ийм байдлыг бий болгохын тулд бид Монголтой хамтран ажиллаж байна. 

p  Лондоны хөрөнгийн бирж олон талын үйл ажиллагааг Монголд явуулаад эхэлчихсэн. Брокеруудыг сургах, арилжааны системийг суурилуулах зэрэг олон ажлыг хийснээр Монголын хувьцаануудад том давуу тал бий болно гэж бодож байна. Бидний ойлгож байгаагаар дотоодын төдийгүй гадаадын олон компани Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах сонирхолтой байгаа. Бид гэрээний дагуу ажлаа хурдан хийнэ. Тэгвэл Монголын компаниудад өргөн боломж нээгдэнэ гэж бодож байна.