Mongolian Mining Journal-ын сурвалжлах баг Сэлэнгэ нутагт төмрийн хүдрийн олборлолт явуулдаг Баянголын уурхайг сурвалжлахаар зорьсон юм. /2014.05.08/ Фото сурвалжлагыг Б.Рэнцэндорж /ГАММА/
Цагаан хаалга өртөө нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд байрлах, 80 гаруй км үргэлжилсэн Баянголын төмөр замын УБТЗ-ын гол төмөр замтай нийлэх зангилаа өртөө юм.
Нэг хэсэг хүн ам нь нүүж, эл хуль байсан газар Цагаан хаалга өртөө байгуулагдсанаар эргэн “амь” оржээ.
Бидний хамгийн их сонирхсон зүйл бол Баянголын төмөр зам. 2008 оноос эхэлж, 2010 онд буюу богино хугацаанд барьж дуусгаж, 2012 онд албан ёсоор ашиглалтад оруулсан байна.
Баянголын төмөр замын бас нэг ач холбогдол нь тухайн бүс нутагт байгаа төмрийн хүдрийн бусад уурхайг ашиглахад чухал нөлөөтэй юм.
Баянголын уурхай, “Болд Төмөр Ерөө Гол”-ынхны нэг бахархал нь ажилчид.
Баянголын төмөр зам буюу “МТЛ” ХХК 250 гаруй хүнийг шинэ ажлын байртай болгожээ.
Нүүрс, алт гэх мэт ашигт малтмал дийлэнхдээ хэвтээ байрлалтай байдаг бол төмрийн хүдрийнх босоо байрлалтай байдаг байна. Ордын нийт нөөц 130 сая гаруй тонн.
Хуурай соронзон аргаар баяжуулснаар 55-57%-ийн агуулгатай төмрийн баяжмал гаргаж авдаг. 2013 онд 2.3 сая тонн гаруй ийм хүдэр экспортолсон байна.
Баянголын уурхайн төмрийн хүдрийн баяжмалыг уурхайгаас 17 орчим км машинаар тээвэрлэж энд буулгана. Эндээс галт тэргэнд ачиж, экспортод шууд гаргадаг байна.
“Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн Дэд захирал Д.Отгонбаяр: Энэ төмөр замын суурь бүтэц нь Дархан, Сэлэнгийн бүс нутгийн ачаа тээврийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь болж тухайн бүс нутгийн бүх уул уурхайн төслүүдийн хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлсэн бодитой ажил болсон.
Энэ төмөр зам нь Монгол улсын төмөр замын салбарт сүүлийн 40 жилд анх удаа шинээр баригдсан төмөр замын суурь бүтэц.