Дэлхийн уул уурхай, металлург, газрын тосныхон энэ хурлаас салбарынхаа хөгжлийн чиг хандлага, шийдвэрлэх асуудлууд, хэтийн төлөвийн талаарх үнэ цэнтэй мэдээллийг олж авдаг.
CIIEID буюу Канадын олборлох салбарын үйлдвэр болон хөгжлийн олон улсын хүрээлэнгийн урилгаар Канадын уул уурхайн салбарын туршлагатай танилцлаа.
Төрийн болон төрийн бус байгууллага, их сургууль, судалгааны байгууллага, хэвлэл мэдээллийн салбарыг төлөөлсөн 9 хүн энэхүү багийг бүрдүүлжээ.
Канад байгалийн нөөцөөр баялаг орон. Тэрхүү баялгаа өндөр хөгжил болон хувиргах урт удаан хугацаанд энэ орон ихийг туулжээ. Энэ удаагийн сургалтын хөтөлбөрийг Монголын төлөөлөгчдөд тусгайлан зориулж гаргасан юм.
CIIEID Канадын Засгийн газрын санаачилгаар байгуулагдсан, олон улсын уул уурхайн салбарын засаглал, чадамжийг дээшлүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, сургалт явуулахаас гадна техникийн туслалцаа үзүүлэх зорилготой.
“Transparece” байгууллагын “Авлигын эсрэг хэрэгслүүд болон компанийн эрсдэлийн удирдлагын мэдээллийн эх үүсвэрүүд” сэдэвт салбар хуралдаанд Монголын төлөөлөгчид оролцсон юм.
CIIEID-èéí ÿéöýòãýõ çàõèðàë Äàíèåë Äóìàñ
Бритиш Колумбын их сургуулийн Норман Б Kевлийн нэрэмжит Уул уурхайн инженерийн сургуулийн профессор Берн Клэйн: Хүмүүс ихэвчлэн мэдээлэл авах боломж, мэдлэгийн түвшний зөрүүгээс болж тус тусын үзэл бодлыг бүтээдэг. Хэвлэл мэдээллийнхнийг энэ салбарыг ойлгоход нь тусалж сургах нь хамгийн чухал зүйлсийн нэг гэж би боддог.
Канадын тогтвортой хөгжлийн гол нууц нь хүнээ хөгжүүлсэн, хүнийг гол үнэт зүйлээ болгосонтойтэй холбоотой.
Ванкуверын өмнөд тойргоос сонгогдсон Парламентын гишүүн Уэй Янг
Г.Дамдинням Бритиш Колумбын их сургуульд Уул уурхайн бодлого, засаглалын талаар судалгаа хийж буй магистрын оюутан юм. Туршлага судлах аяллыг зохион байгуулах их ажилд түүний хичээл зүтгэл шингэсэн.
CIM-ийн их хурлын үеэр Канадын уул уурхайн зах гэгддэг CIM Экспо зохион байгуулагддаг.
31 дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа Экспод энэ жил дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 500 гаруй компани оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологио танилцуулсан.
уул уурхайн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулийн багш, оюутнуудын судалгаа шинжилгээ, шинэ бүтээлээ дэлгэсэн үзэсгэлэн нээгддэг нь онцлууштай санагдсан.
Ирэх жилийн CIM Сonvention Montreal-ийг товлосон байна. Монголоос олон компани, олон мэргэжилтэн Montreal-ийг зорьж, шинэ хандлагаар амьсгалж, шилдэг санаанууд тээж ирэх болтугай.