Европын холбооны ихэнх орнуудад А-95 бензиний үнэ нэмэгджээ. Харин Болгар, Унгар, Румын, Словак болон Словян зэрэг орнуудад энэ шатахууны үнэ огтхон ч өөрчлөгдөөгүй байна. Италид А-95 бензин нэг литр 1,74 евро үнэтэй байгаа нь хамгийн өндөр үнэтэйд тооцогдож байгаа юм. Бензинээс гадна дизель түлшний үнэ ч мөн Евро бүсийн орнуудад нэмэгджээ. Болгарт дизель түлш хамгийн хямд буюу нэг литр нь 1,24 еврогийн үнэтэй бол Англид 1,70 евро байгаа нь хамгийн үнэтэйд тооцогдож байна.
Э.Од