Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Монголын үйлдвэрлэгчид Германд үйл ажиллагаагаа сурталчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 28-наас 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд ХБНГУ-д албан ёсны айлчлал хийх гэж байгаа билээ. Айлчлалын хүрээнд Монгол улсын Гадаадын хөрөнгө оруулалтын газраас “Герман-Монголын бизнес форум”-ыг Берлин хотноо зохион байгуулах юм. 

Бизнес форумын үеэр уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэх юм байна. Хоёр улсын үйлдвэрлэгч компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлж, дотоодын бизнес эрхлэгчдэд Германы зах зээлд нэвтрэх боломжийг бий болгох, Германы хөрөнгө оруулалтыг татах, Монголын бизнес, хөрөнгө оруулалтын орчин, боломжуудыг сурталчлан танилцуулахад форумын зорилго чиглэж байгаа аж.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын төр, засгийн эрх бүхий албан тушаалтнууд, байгууллага, аж ахуйн нэгжүүд болон Германы албаны хүмүүсээс гадна банк санхүүгийн салбарынхан, Монголд хөрөнгө оруулах сонирхолтой үйлдвэрлэгч, нэр хүнд бүхий томоохон компаниудын төлөөлөл оролцох юм.  Бизнес форумд оролцох боломж нээлттэй өөгөөд энэ сарын 14 хүртэл бүртгэл явагдах юм байна.

Г.Батболд