Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Европын холбоо Ирантай хэлэлцээр хийх сургаар нефтийн үнэ буурч байна

Европын холбоо Ирантай шинээр тохиролцоо хийхээр зэхэж байна. Хэдхэн хоногийн өмнө Израйл улс Иран руу дайрч болзошгүй гэсэн мэдээлэл тараад байсан билээ. Хэлэлцээр хийж, тодорхой хэмжээгээр Ирантай зөвшилцөлд хүрч байгаа нь дэлхийн газрын тосны хэрэгцээний 30 хувийг хангадаг Ойрхи Дорнодод нүүрлэж болзошгүй дайны аюулыг намжаах зорилготой юм.

Европын холбооны Гадаад бодлогын дарга Кэйтрин Эштон АНУ, Их Британи Франц, Герман, ОХУ, Хятад зэрэг их гүрнүүд Ираны эсрэг хийж байгаа хориг арга хэмжээний талаар дахин ярилцана гэж мэдэгджээ. Хэлэлцээр хийхийг санал болгосноос хойш цагийн дараа Ираны Төрийн нарийн бичгийн дарга АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама руу утсаар ярьсан байна. Тэрээр Иран болон бусад улсуудын харилцан хориг болон дипломат харилцааны асуудлыг шийдвэрлэхэд багагүй цаг хугацаа шаардагдана гэжээ.

Эрчим хүчний шинжээч Phil Flynn "Газрын тос маш тогтворгүй байдалд байсан ч үнийг барьж чадахаар боллоо" гэсэн бол Чикагогийн PFGBest-ийн шинжээчид "Европын холбоо Ирантай хэлэлцээр хийхэд бэлэн байгаа нь үнийг бууруулах нь тодорхой. Гэрээ байгуулагдах сургаар үнэ тодорхой хэмжээгээр буурчихаад байна" гэж тэмдэглэжээ.

Нефтийн үнэ сүүлийн 2 долоо хоногт хамгийн бага хэмжээндээ хүрч буураад байна. Өнөөдрийн байдлаар WTI маркийн газрын тос 1 баррель нь 104.92 доллар, Brent маркийн тос 121.98 долларын үнэтэй байна.

Г.Батболд