Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” хөрвөгч бонд гаргаж магадгүй

Монголын Эдийн засгийн чуулганы үеэр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г хийхийн өмнө тодорхой хэмжээний хөрвөгч бонд гаргаж магадгүй гэж хэлжээ. Тэрбээр энэхүү бондыг урт хугацаанд хамтрах стратегийн түншид худалдана гэж Блүүмбэргт мэдээлжээ. Тэрбээр, Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г сонгуулийн өмнө хийхийг шаардахгүй. Хувьцаа арилжих бирж, хугацааны товоо компани бие даан шийдвэрлэх эрхтэй гэж нэмж хэлжээ.

Д.Зоригт сайдын хэлж буйгаар “Эрдэнэс Тавантолгой” компани хөрвөгч бондыг “IPO-гийн өмнөх” гэсэн тодотголтойгоор гаргах ажээ. IPO-гийн өмнөх хөрвөгч бондыг биржид бүртгэлгүй компаниуд гаргадаг байна. Харин хөрвөгч бондыг хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд худалдаалж болдог ажээ.

Хэрэв “Эрдэнэс Тавантолгой” компани IPO-гийн өмнөх хөрвөгч бонд гаргасан тохиолдолд, бонд эзэмшигч талд тодорхой хугацааны дараа зээлдүүлсэн хөрөнгөөс нь хамааруулан өөрийн компанийн хувьцаанаас “тасалж” өгөх үүрэг хүлээх юм. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Тавантолгой” компани нь хөрвөгч бонд гэдэг хувьцаанд шилжих эрх бүхий зээлийн хэрэгслийг ашиглаж магадгүй байна.  

Б.Төгс