Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Газрын тосны санг тойрсон улс төрийн ширүүн мэтгэлцээн өрнөжээ

Газрын тосны сангийн хөрөнгө оруулалтын бодлогын маргаанаас үүдээд зэвсэг, тамхины бизнес зэрэг хэд хэдэн компанид хөрөнгө оруулсан болохыг тогтоосон. Ингээд 2004 онд хуульчилснаар Газрын тосны сангийн ёс зүйн Зөвлөлдөх зөвлөлийг байгуулжээ. Энэ үеэс эхлэн АНУ, Англи, Израиль, Итали, Өмнөд Солонгос зэрэг улсын олон компаниас хөрөнгөө татаж авсан байна.

Норвегийн төрийн тэтгэврийн сан нь Норвегийн Засгийн газрын эзэмшдэг хоёр тусдаа Үндэсний баялгийн сан /Sovereign Wealth Fund/ болох Төрийн тэтгэврийн сан-Глобал /өмнө нь Төрийн нефтийн сан гэдэг байсан/, Төрийн тэтгэврийн сан-Норвег /өмнө нь Үндэсний  даатгалын схемийн сан гэдэг байсан/ хоёроос бүрддэг.

Төрийн тэтгэврийн сан-Глобал нь Норвегийн газрын тосны орлогын ашгийн илүүдлээс бүтсэн хадгаламжийн сан юм. Сангийн нэрийг 2006 онд Норвегийн газрын тосны сан гэж байсныг өөрчилсөн. 2007 оны долдугаар сарын байдлаар, уг сан нь Европт хамгийн том, дэлхийн дөрөв дэх том тэтгэврийн сан болсон байв. Үнэн хэрэгтээ энэ нь газрын тосны ашгаас эх үүсвэртэй тул цэвэр тэтгэврийн сан ч биш, бас тэтгэврийн хандив ч биш.

2009 оны зургадугаар сарын 30-ны байдлаар, 395 тэрбум долларын үнэлгээтэй уг сан нь дэлхийн хувьцаат хөрөнгийн зах зээлийн 0.77  хувийг эзэлж, Европын хөрөнгийн биржийн зах зээлийг 1.25 хувиар тэргүүлж байна.

1990 онд анх байгуулагдсан Газрын тосны сангийн зорилго нь компаниудын татвар, мөн хайгуулын тусгай зөвшөөрөл болон төрийн шууд санхүүжилтийн хүү, төрийн өмчит StatOilHydro компанийн ногдол ашгаас үндсэндээ бүрдсэн Норвегийн газрын тосны салбарын илүүдэл их хэмжээний орлогын зарим хэсгээр хөрөнгө оруулахад чиглэгдэж байв. Газрын тосны орлого нь одоо оргил үедээ байгаа бөгөөд ойрын 10 жилд буурах хандлагатай байна.

Тус санг Норвегийн Төв банкны харъяа Norges Bank Investment Management (NBIM) компани Сангийн яамны нэрийн өмнөөс  удирддаг. Европын хамгийн том тэтгэврийн сан болохын  хувьд хэмжээгээрээ АНУ-ын хамгийн том төрийн тэтгэврийн сан болох Калифорнийн төрийн албан хаагчийн тэтгэврийн сантай дүйцэж очно. NBIM  сангийн хөрөнгөө 2009 оны сүүл гэхэд 463 тэрбум доллар болно гэж тооцсон.  Түүнчлэн  2014 он гэхэд 791 тэрбум болох төлөвтэй. 1998 оноос   сангийн хөрөнгийн 40  хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн биржийн зах зээлд байршуулахыг зөвшөөрдөг болжээ. 2007 онд Сангийн яам 60 хувь хүртэл хөрөнгө оруулахаар шийдвэрлэсэн байна. Энэ түвшинд 2009 оны наймдугаар сард хүрчээ.
Хүн амын тоондоо   харьцуулахад /2006 онд 4.7 сая/ сангийн хөрөнгө харьцангуй их байгаагийн улмаас сүүлийн үед Газрын тосны санг тойрсон улс төрийн ширүүн мэтгэлцээн өрнөсөн байна. Гол гурван сэдвийг нь авч үзвэл:

Газрын тосны орлогын ихэнхийг ирээдүйд зориулж хадгалж байхаар улсын төсөвт оруулъя. Мэтгэлцээний асуудал нь, Засгийн газрын зардлыг нэмэгдүүлэхэд ямар түвшинд инфляцыг нэмэгдүүлэх вэ гэдэгт оршино.
Өндөр агууламжтай илэрц /2008 онд ойролцоогоор 60 хувь/ гэдэг нь баталгаатай биш, иймээс эрсдэлтэй, харин хувьцааны зах зээл санхүүгийн хувьд илүү найдвартай  гэж байхад нөгөө хэсэг нь өндөр ялгаварлалт, маш урт хугацааны хөрөнгө оруулалт нь эрсдэлийг үгүй хийж харин ч хувьцааны зах зээлд бага хувийн ашиг олж улс их хэмжээний мөнгө алдах болно гэж үзэж байна.
Сангийн хөрөнгө оруулалтын бодлого ёс зүйтэй байх ёстой.

Газрын тосны сангийн хөрөнгө оруулалтын бодлогын маргаанаас үүдээд зэвсэг, тамхины бизнес зэрэг хэд хэдэн компанид хөрөнгө оруулсан болохыг тогтоосон. Ингээд 2004 онд хуульчилснаар Газрын тосны сангийн ёс зүйн зөвлөлдөх зөвлөлийг байгуулжээ. Энэ үеэс эхлэн АНУ, Англи, Израиль, Итали, Өмнөд Солонгос зэрэг улсын олон компаниас хөрөнгөө татаж авсан байна.

Төрийн тэтгэврийн сан-Норвег нь хуулийн дагуу 1967  онд байгуулагдсан. 2006 онд Газрын тосны сангийн нэгэн адил нэрийг нь сольсон. Энэ санг тусдаа удирдах зөвлөл, тусдаа төрийн байгууллага үргэлжлүүлэн удирдаж байна. Сангийн хөрөнгө 2006 оны эцсийн байдлаар, NOK106.9 сая буюу 17.8 сая доллар. Глобал сангаас өөрөөр энэ сангийн хөрөнгийг зөвхөн дотоодын хувьцаанд хөрөнгө оруулахыг зөвшөөрдөг. Иймээс тус сан нь Норвегийн олон том компаниудын гол хувьцаа эзэмшигч нь байдаг.

 

Бэлтгэсэн УИХ-ын Судалгаа шинжилгээ,
Олон нийттэй харилцах төвийн Судалгааны хэсэг,
2009 он