Заамар суманд нийтдээ алтны чиглэлийн 19 компани үйл ажиллагаа явуулдаг. Өдгөө тус сум нь 5334 хүн амтай гэсэн албан тоо байдаг боловч яг үнэндээ 10.000 хол давсан аж.
“Монполимет” групп Цэцэрлэгт хүрээлэнг сэргээн засварласан бол “Мондулаан трэйд”-ийнхэн 36 сая төгрөгөөр усан санг тохижуулж, мөн 30 айлын хоёр орон сууцны эхний хоёрыг дэд бүтэцтэй нь хамт барьж өгсөн байна.
Заамар сумын төвд 120 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг “Алтан Дорнод Монгол” компани бүрэн тохижуулж хүлээлгэн өгсөн нь Монголдоо бараг анхных байх.
“Алт” хөтөлбөрийн халуун цэг болж эхэлсэн тэр цагаас энэ нутаг сайн мууг үзэж өдийг хүрсэн юм.
Сурвалжлах багийн хамгийн түрүүнд үзэж сонирхсон газар нь MNО-гийн Салтгарын аманд хийж буй нөхөн сэргээлт. Яг байгалийн унаган төрхөөрөө. Анх ирсэн хүн бол нөхөн сэргээлт гэж анзаарамгүй. Шимт хөрсөөр хучихаар бэлтгэсэн талбай ч харагдана.
Салтгарын аманд 2012 оны өвөл хөрс хуулалт эхлүүлж, 2013 ондоо 15.6 га талбайг нөхөн сэргээсэн бол энэ жил нийт 37.3 га талбайд хийж байгаа аж.
MNO компанийн кэмп. Уурхайн кэмп гэдэг хэн дуртай нь нэвтрээд байх газар биш.
Тосон үйлдвэр нь Заамар сумын нутагт орших Тосонгийн гольдиролын орд болон Дэнжийн ордод уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг аж.
“Монполимет”-ийнхэн Туул голын эрэг дагуух талбайнуудад нөхөн сэргээлт хийж, нийт 5 орчим км сунаж тогтсон зурваст битүү мод тарьжээ. Уулын цаад бие, наад хэсэг рүү ч тарьж ургуулсан модод яг л байгалийн унаган төрхөөрөө мэт харагдана.
“Монполимет” группын Туул голын гольдиролын бүсэд хийж буй нөхөн сэргээлт
“Монполимет”-ын нөхөн сэргээлтийн талбайд Солонгосын дуслын усалгааны дэвшилтэт систем нэвтэрчихэж. Тиймдээ ч усалгааны систем суурилуулсан талбайн моддын амьдрах чадвар 90 хувьтай байгаа аж
Багахайлаастын аман дахь “Алтан Дорнод Монгол” компанийн Чацарганы талбайд сурвалжлах баг очлоо.
Паушок хэмээх орос эрхмийн эзэмшиж байсан “Алтан Дорнод Монгол”-ын ашиглаад, нөхөн сэргээлгүй орхисон талбай байсан ч шинэ “Алтан Дорнод Монгол”-ынхон нөхөн сэргээлтийн ажлыг өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн байна.
Орон нутаг, байгаль орчин хариуцсан менежер Ц.Цэрэннадмид: Манай компани 2013 оны 11 дүгээр сард “Алтан Дорнод Монгол” компаниас төрж гарсан, уулын ашиглалт, олборлолт, нөхөн сэргээлт хийдэг мэргэжлийн компани юм. Одоогоор 250 гаруй ажиллагсадтай.
“Алтны үнэ ч овоо өслөө. Өмнө нь ашиггүй байсан талбай одоо ашигтай болчихоод байгаа нь энэ” хэмээн Б.Даваасамбуу гуай ярилаа.
Заамарын хөндийд хэдхэн жилийн дараа байгалийн үзэсгэлэн бүрдэх нь ээ. Энэ бүгд үндэсний компаниудын хийж буй ажлын нэг үзүүлэлт болж үлдэнэ.