Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа” чуулган 2014.09.04-ний өдөр эхэллээ
Өнгөрсөн жилтэй харьцуулахад оролцогчдын тоо өссөн хэмээн зохион байгуулагчид мэдээлж байна
Зохион байгуулах хорооны дарга П.Очирбат чуулганыг нээж хэлсэн үгэндээ, “Эрдэс баялгийн салбарын эрхзүйн таатай орчин бүрдэж байна. “Дисковер Монголиа” чуулган ч тооноос чанарт шилжиж байна” гэдгийг онцоллоо.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг чуулганыг нээж, уул уурхайн салбарын эрхзүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар илтгэл тавилаа.
“Дисковер Монгол”-ын нээлтийн үеэр Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Монголын Уул уурхайн үндэсний ассоциациийн ерөнхийлөгч Н.Алгаа, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн С.Дамдинсүрэн нар Тунхаг бичигт гарын үсэг зурлаа.