“Торгоны замын эдийн засгийн бүсийг байгуулах нээлттэй хамтын ажиллагаа” сэдэв дор чуулсан арга хэмжээг нээн Хятадын Худалдааны дэд Ли Жизао, Төрийн Зөвлөлийн дэд сайд Ван Ян нар үг хэлсэн юм.
Энэхүү арга хэмжээ нь БНХАУ-ын дарга Си Зиньпины санаачлагаар “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг байгуулах томоохон төсөл хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой.
Казахстан, Киргизстан, Гүрж, Латви, Туркийн сайд нар эдийн засгийн өнөөгийн хөгжил болоод шинэ Торгоны замын бүтээн байгуулалтад оролцох боломж, Хятад улстай хамтран ажиллахаар зорьж буй салбаруудынхаа хөгжлийг танилцуулав.
Евразийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны 4 дэх удаагийн чуулган үзэсгэлэнг Mongolian Mining Journal-ын сэтгүүлч Э.Оджаргал сурвалжиллаа.