Хонконгийн Focus группын хөрөнгө оруулалттай “Фокус метал майнинг” компанийн төмрийн нойтон баяжмалын үйлдвэр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт оршдог.
Энэхүү үйлдвэр нь Монголдоо төмрийн нойтон баяжмалын олон улсын жишигт хүрсэн анхны томоохон үйлдвэр болж байна.
“Фокус метал майнинг” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Батсайхан:Ер нь уул уурхайн үйлдвэрлэлээс нэлээд хортой бодис гардаг. Харин манай үйлдвэрийн технологи хортой бодисын ялгарлыг бараг 00 түвшинд аваачсан.
Нойтон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар 5 жилийн хугацаанд 1.9 сая тонн нойтон, 69 мянган тонн хуурай баяжмал борлуулж, 228.2 сая ам.долларын орлоготой ажиллана гэсэн тооцоо гаргажээ.
Үйлдвэрийн эхний шугам ашиглалтад орсноор жилд 300 мянган тонн 66%-ийн агуулгатай төмрийн баяжмал үйлдвэрлэн Хятад руу экспортлох боломжтой болж буй юм.
Үйлдвэрт ашиглах усыг 15 км-ийн цаанаас Туул голоос татаад 2000 мянган куб метрийн багтаамжтай хоёр саванд хуримтлуулан ашиглана.