Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Xstrata , JX Nippon корпораци хамтарсан 2 дахь компаниа байгууллаа

Хамгийн том нүүрс экспортлогч компани болох Xstrata, Японы JX Nippon Oil & Energy корпорациуд British Columbia-гийн зүүн хойд хэсэг дэх коксжих нүүрсний орд дээр хамтран ажиллах компани байгуулахаар болжээ. Японы хамгийн том газрын тос боловсруулагч болох JX Nippon компани 435 сая ам. долларын хөрөнгө гаргасан бөгөөд уг хамтарсан компанийн 25 хувийг эзэмших юм. Харин Xstrata  удирдлагын үүргийг гүйцэтгэж, төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг гардан хийх ажээ. Дээрх компани коксжих нүүрс боловсруулах болон нунтаг нүүрсээр шахмал хийх зэрэг үйлдвэрлэл явуулах ажээ.

Компаниуд өмнө нь хамтарч ажиллаж байсан туршлагатай. Австалид “Oakbridge thermal-coal” хэмээх компанийг хамтарч байгуулсан бөгөөд үйл ажиллагаа нь одоо ч үргэлжилж байна.
JPMorgan Chase нь  JX Nippon компанийн эдийн засгийн зөвлөхөөр ажиллах бол, Norton Rose LLP хуулийн зөвлөхийн үүргийг гүйцэтгэх ажээ. Харин Xstrata компанийн хуулийн зөвлөхөөр Bennett Jones LLP болон King & Wood Mallesons компаниуд тус тус ажиллаж байна.

Г. Батболд