“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэхээр болсон билээ. Үүнтэй холбогдуулан иргэд хувьцааны дансаа ихээр нээлгэж байгаа аж. Өнгөрсөн хоёрдугаар сард гэхэд “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь нийт 50894 шинэ данс, 803 холболтын данс нээсэн байна. Хамгийн олон данс нээсэн брокер дилерийн компани нь “Орчил Инвест” 5247, “Монсек” 4703, “Өндөрхаан Инвенст” 2743, “Булган брокер” 2323 данс шинээр нээсэн байна.
Харин энэ оны нэгдүгээр сард 23681 шинэ данс, 2692 холболтын данс, өнгөрсөн оны 12 дугаар сард 16681 шинэ данс, 1457 холболтын данс нээж байжээ. Одоогоос Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв дээр 650 мянга гаруй иргэн үнэт цаасны дансаа нээлгээд байгаа юм байна. Мөн Хөрөнгийн биржийн мэдээлж байгаагаар 40 мянга гаруй данс эзэмшигч үнэт цаасны арилжаанд идэвхитэй оролцдог ажээ.
С.Болд