9 орны 80 гаруй компани оролцож буй уг үзэсгэлэн гурван өдрийн туршид сонрхсон аж ахуйн нэгж болон олон нийтэд нээлттэй юм байна.
Германы Эдийн засаг эрчим хүчний яам, мөн VDMA буюу Германы машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооны дэмжлэгтэйгээр Planetfair, JV Consult Messemanagement компанийн зохион байгуулж буй уг үзэсгэлэн нь жил бүр зохион байгуулагдах бөгөөд цаашид Монгол улсын ирээдүйд гадны хөрөнгө оруулагчид итгэлтэй бөгөөд эерэг хандлагатай байгаагийн илрэл болж байна.
Үзэсгэлэн болох гурван өдөр тус бүртээ салбар хуралдаан болно.
“Монголын ирээдүйг цогцлоох нь” уриатай энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд зохион байгуулагчид болон оролцогч компаниудын төлөөллөөс гадна Монгол улсын Сайд М.Энхсайхан, ХБНГУ-ын Элчин сайд ноён Герхард Тийдеманн, БНЧУ-ын Элчин сайд, хатагтай Ивана Гролова, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар оролцож үг хэллээ.
Монголын уул уурхайн яам, Хөрөнгө оруулалтын газар, “Англо Американ” ХХК, “Хөтөл цемент”, ДЦС-4 ХХК, Төрийн өмчийн хороо, МҮХАҮТ-ын төлөөлөл оролцсон салбар хуралдаан болно.