уг хуралд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Польшийн Эдийн засгийн яамны төлөөлөл болон Эва-бис, Kopex групп, Aplanalp Consulting, Tines Capital, Краков хотын ШУТИС зэрэг байгууллагын төлөөлөл оролцож илтгэл тавьсан юм.
Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн 25 км төмөр замыг барьж байгуулахаар төлөвлөж буй Польшийн компани Tines Capital-ын төлөөлөл Мечисвав Вопановски Монгол улсыг хамгийн ирээдүйтэй зах зээл болохыг тэмдэглэсэн юм.
Польш улсын хувьд чулуун нүүрс, хүрэн нүүрс олборлолт, боловсруулалт, зэс олборлолт, үйлдвэрлэлийн чиглэлээр маш өргөн туршлагатай юм
Польшоос манай улс нийтдээ 35.3 сая долларын бараа импортолжээ. Харин манай улсын хувьд Польш руу 0.07 сая долларын бараа экспортолжээ.
Жимс экспортоор Польш улс Европт эхний гуравдугаарт яваа ажээ.