“Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриатай “Mongolia Mining 2015” олон улсын хэмжээний үзэсгэлэн Буянт-Ухаа спорт цогцолбор төвд нээгдлээ.
нээлтийн үйл ажиллагаанд Беларус, Франц, Турк, Их Британи болон Умард Ирланд, АНУ-ын Элчин сайд болон Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцлоо.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн тэргүүн дэд захирал Б.Ариунболд, үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч ММК компанийн Ерөнхий захирал н.Гаваа, үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Т. Баттулга нар үг хэлж арга хэмжээний үйл ажиллагаанд амжилт хүсэв.
Үзэсгэлэнг нээн Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг үг хэлсэн юм.
Монгол улсын эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, цаашлаад манай улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй мега төслүүдийг танилцуулахаас гадна тоног төхөөрөмжийн үзүүлэн тоглолтуудын арга хэмжээг зохион байгуулах аж.