Монголын нүүрсний дэлхийн зах зээл дэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Coal Mongolia” олон улсын чуулга, үзэсгэлэн 2015.4.9 эхэлж байна.
Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү чуулганыг нээн Монгол улсын Ерөнхий сайдын илгээлтийг Ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа уншиж танилцуулсан юм.
Тус хуралдаанд Уул уурхайн сайд Р.Жигжид, Монгол улсын Сайд М.Энхсайхан, “Энержи Ресурс”ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, Зам тээврийн яамны харьяа Монгол улсын далайн захиргааны газрын дарга Х.Энхбаатар, “Фэнвэй Энержи консалтинг” компанийн дэд Ерөнхийлөгч Винлин Суэ нар илтгэл тавьж байна.
Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээнд гадаад, дотоодын 600 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Чуулганы зэрэгцээ нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын үйл ажиллагааг танилцуулах үзэсгэлэн нээгдээд байна.