Mongolian Mining Journal-ийн сэтгүүлчид Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод сургалт явуулж байна. 2015.05.26
Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр мэргэшин бичдэг нийт 20 сэтгүүлч уг сургалтад хамрагдаж байна.
Уул уурхай, эдийн засгийн салбарын олон сэдвээр бодитой бичих, нэвтрүүлэхийн тулд сэтгүүлчдэд суурь мэдлэг, мэдээлэл чухал.
Монгол орны аймаг, сум хязгаарт алслан суурьшсан ард иргэдэд уул уурхайн салбарын бодит мэдээлэл хүргэх үйлс онцгой. Тиймээс тус сэтгүүлийн Редакци орон нутгийн мэргэжил нэгт сэтгүүлчдийнхээ мэдлэгт нэмэр тус болохыг илүүтэй чухалчилж ирэв.
Хойд бүст үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн үйлдвэрлэлийн бүтэц, онцлог сэдвээр сэтгүүлч Г. Идэрхангайгийн ахалсан сургалт явагдаж байна.
Сургалтад тараах гарын авлагыг MMJ-ийн Редакци бэлтгэх төдийгүй телевизийн уран бүтээлчдэд зориулсан видео хичээл, нэвтрүүлгийн жишээ, материалыг сургалтдаа өргөнөөр ашиглаж байна.
Э. Оджаргал Хойд ба төвийн бүст үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлага, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа сэдэвтэй сургалтаа явуулна.
Гурван бүсийн сургалтад хамрагдсан 60 сэтгүүлчийнхээ дунд сурвалжлага, нийтлэл, телевизийн баримтат нэвтрүүлгийн уралдаан зохион байгуулж, сайн бүтээлүүдийг урамшуулна.
Аймаг, сумандаа өрнөж буй уул уурхайн үйлдвэрлэлийн талаар сурвалжлан бичсэн, асуудал дэвшүүлсэн, эрэн сурвалжилсан, нутгийн иргэд, засаг захиргааны олон талт байр суурийг нээлттэй илэрхийлсэн материалуудыг Улаанбаатарт өргөнөөр цацна.
С. Болд-Эрдэнэ Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын тайланг хэрхэн ойлгомжтой мэдээлэх вэ сэдвийн хүрээнд хичээлээ заах юм.
Редакциудыг мэргэжлийн арга зүйгээр дэмжин, орон нутгийн мэдээллийг Улаанбаатарын хэрэглэгчдэд ойртуулсаар байх болно.