Энэхүү арга хэмжээ нь Монголын эрдэс баялгийн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах зорилготой.
“Эрдэс боловсруулалт ба мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо, хөрөнгө оруулалт” сэдэв бүхий салбар хуралдаан болсон нь энэ удаагийн чуулганы нэг онцлог байлаа.
Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн ректор Н.Дорждэрэм, ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн захирал Б.Чинзориг, Германы профессор Гюнтер Ц.Штер, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны Гүйцэтгэх захирал Ж.Батбаатар нар Монгол дахь эрдэс боловсруулалтын мэргэжилтэн бэлтгэж буй сургуулиудыг танилцуулан, олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөрийн талаар илтгэл тавилаа.
Xуралдааны үеэр “Эрдэнэс Монгол” компани нь Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургууль болон Монгол дахь Америкийн их сургуультай хамтын ажиллагааны Санамж бичгийг тус тус үзэглэв .