Монгол улсад Геологийн алба үүсч, хөгжсөний 76 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд зохион байгуулж байгаа томоохон ажлуудын нэг болох "Улаанбаатарын дүүргийн геологийн сонгомол бүтцүүдийн тогтоц" сэдэвт хээрийн аялал аравдугаар сарын 13-нд амжилттай боллоо.
Геологийн алба үүсч хөгжсөний 76 жилийн ойнд зориулсан Геологийн ажил мэргэжлийн уралдаан Төв аймгийн Эрдэнэ сумын Тогосын голын хөндийн Хар толгойн энгэрт аравудгаар сарын 14-нд боллоо.
Эрдэмтэн судлаач докторууд танин мэдэхүй, судалгааны чухал ач холбогдол бүхий мэдээллүүдийг залуу, дунд үеийн геологичдод өглөө.
Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Геологийн мэргэжлийн холбоод болон геологийн компаниуд оролцсон юм.
1:50.000-ны геологи, зураглалын маршрутыг эхлүүлэх, хяналт хийх, чулуулгын дээж цуглуулах зэргээр мэргэжлийн геологчдын мэдлэг, ур чадварыг сорьсон уралдаанд “Судалт мана” ХХК тэргүүлж, “Жи Жи Ай Эс” ХХК, Геологийн судалгааны төв тус тус удаалав.