Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

ЭРДЭС БАЯЛГИЙН ЦОГЦОЛБОРЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ШИНЭ ШАТНЫ ЗОРИЛТ

Уулын инженер, профессор Пунсалмаагийн Очирбат

Монгол Улсын эрдэс баялгийн цогцолбор /ЭБЦ/-ын тогтвортой хөгжлийн стратегийн гурван үндсэн асуудал байна. 

Нэгдүгээрт: Эрдсийн түүхий эдийн баазыг хөгжүүлэх,
Хоёрдугаарт: Уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн шатнаас уул уурхай-  металлургийн боловсруулах шатанд шилжих,
Гуравдугаарт: ЭБЦ-ын хүний нөөцийн хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлж хэрэгжүүлэх.


Нэгдүгээр асуудал:

Эрдсийн түүхий эдийн баазыг хөгжүүлэх нь ЭБЦ-ын тогтвортой хөгжлийн суурь байдаг. Ашигт малтмалын нөөц өсгөх хэмжээ нь ашиглалтаас түрүүлж өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийн зарчмаар нэмэгдэж байх ёстой. Энэ шаардлагыг хангахын тулд доорх 3 чиглэлээр ажиллах хэрэгтэй байна.
Нэгдүгээрт, 1:50000 масштабын зураглалын ажлыг эрчимжүүлэн ойрын 10 жилд нутгийн 50 хувийг хамруулах зорилт тавьж, шаардагдах хөрөнгийг Улсын төсвөөс санхүүжүүлж, үндэсний геологийн судалгааны байгууллагын хүчээр гүйцэтгэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, Ашигт малтмалын хайгуулд зах зээлийн эрэлт ихтэй ашигт малтмалын эрдэсжилт, илрэл бүхий газруудыг урьдчилан сонгож, хайгуулын лиценз олгох зарчмыг баримтлах.
Гуравдугаарт, Хайгуулын лиценз олгохдоо үндсэн гурван нөхцөлийг баримталдаг байвал зохилтой.
1. Хайгуулын дүнд орд газар нээгээгүй бол хайгуулын зардал нь хөрөнгө оруулагчийн эрсдэл болж, аливаа нөхөх олговор төлөхгүй.
2. Хайгуулын үр дүнд нээгдсэн орд бүрийг заавал ашиглах шаардлагагүй. Ийм нөхцөлд хөрөнгө оруулагчийн нормативт зардлыг нөхөх төлбөр болгон эргүүлэн олгодог байх.
3. Хайгуулын ажлын үр дүнд нээгдсэн ордыг цаашид ашиглах нь үр ашигтай гэж үзвэл хамтын ажиллагааны хэлбэрийг хөрөнгө оруулагч Засгийн газар харилцан ашигтай байх зарчмыг баримтлан шийдвэрлэдэг байх.

Хоёрдугаар асуудал:

Уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн шатнаас уул уурхайн металлургийн шатанд, нүүрсийг олборлож цахилгаан дулаан үйлдвэрлэх шатнаас нүүрсийг баяжуулж, кокс-хими, энерго-технологийн чиглэлээр боловсруулах шатанд шилжих бодлогын тухайд гэвэл:

-Монгол үндэстэн хүрэл, төмөр зэвсгийн үед металын хүдрийг олборлож боловсруулан металлургийн үйлдвэрлэл хөгжүүлж байсан болон Германы металлургийн хөгжилд Азийн туршлага нөлөөлсөн зэргийг Монгол нутгаас олдсон археологийн олдворууд, дэлхийн түүхийн ном сударт бичигдсэн баримтууд нотолдог.

ХХ зуунд Монгол Улс шатах ашигт малтмалыг олборлож, түлш, эрчим хүчний эх үүсвэр болгон хэрэглэж ирлээ. Өнөөгийн байдлаар Монгол Улсын түлш эрчим хүчний балансын 90 гаруй хувийг нүүрс эзэлж байна. 2010 оноос Ухаахудаг ордын нүүрсийг баяжуулан экспортолж эхэлсэн бол 2012 оноос Баруун Нарангийн нүүрсийг баяжуулан экспортолж эхэлнэ.
Энэ бол зөвхөн эхлэл юм. Цаашдаа хүрэн нүүрс, занарыг хийжүүлэх, термобрикет үйлдвэрлэх, коксжуулах, кокс-химийн үйлдвэр байгуулж коксоос гадна химийн үйлдвэрийн олон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шингэн түлш нийлэг нефть үйлдвэрлэх шинэ шатанд шилжих шаардлагатай байна. Шатах ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулагчдын сонирхлыг хандуулах талаар ажиллах хэрэгтэй байна.

Өнгөн хөрсөнд ойрхон, гүн бус тогтоцтой уул-геологийн аятай нөхцөл бүхий нүүрсний ордуудыг ухаж, түүхийгээр нь экспортлоход гадаадын хөрөнгө оруулалтын үр ашиг өндөр биш. Үүнийг монголчууд өөрсдөө чадна. Нүүрсний салбар дахь хөрөнгө оруулалт нүүрсийг боловсруулахад чиглэгдсэн шинэ шаардлагад нийцсэн байвал зохино.
Уул уурхай-металлургийн цогцолборын тухайд гэвэл өнгөт, үнэт, ховор метал, хар металлургийн чиглэлээр Монголд металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурь тавигдсан байна.

1990-ээд оны эхээр боловсруулсан “Алт” хөтөлбөрийн дагуу Монголд алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах нөхцөл хангагдсан. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтэд “68 хувийн” татвар их гай болсон. Гэхдээ жилд олборлох алтны хэмжээ 10000 кг байхад алт цэвэршүүлэх (рафинажлах) Английн технологи бүхий үйлдвэрийг Монголд барих боломжтой. Дэлхийн зах зээлд унц алтны үнэ 1000 ам доллараас аль хэдийнэ давсан. “Алт” хөтөлбөрийг боловсруулж байх үед 1 унц алт 250-258 ам доллар байсан юм шүү. Алтыг цианидын уусмалаар цэвэршүүлэх “Бороо гоулд”-ын технологийг дэмжих, яаралтай нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ бол дэлхийд өргөн дэлгэрсэн технологи. Зөвхөн алт биш, мөнгө бусад үнэт хольцыг ялгаж авах боломж бүрдэнэ.

1990-ээд оны үед бидний боловсруулсан “Зэс” хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байна. Өнгөрсөн хугацаанд зэсийн нөөц 40 сая тонн болж өслөө. Зэсийг уусган боловсруулах (SX-EW) технологи бүхий катодын цэвэршүүлсэн зэс үйлдвэрлэх (жилд 2000-3000 тн) “Эрдмин” үйлдвэрийг Эрдэнэтэд байгуулан ажиллуулж байна. Орчин үед зэс хайгуулах технологийн гидрометаллургийн пирометаллургийн хоёр арга өрсөлдөх түвшинд хүрч байна. Гидрометаллургийн аргаар дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн 20 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Энэ хэмжээ цаашдаа өсөх хандлагатай байгаа.

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹002  дугаараас уншина уу.


  • aagii (122.201.18.185)
    ta uul ni mongolchuudiin tuluu ybah ystoi hvnGetel gadniihanii zubluh hiigeed OT Uhaa-hudagbaruun naran geed mohgold hamgiin ashiggvi orduudiin ard ta baih ym
    2013 оны 02 сарын 14 | Хариулах