Болормаа эрхлэгч өнгөрсөн нэг жилийн хугацаанд нэгэн ном бичиж байсан нь “Чимээгүй лугших бүтээлч судас” хэмээх Монгол улсын ардчилсан нийгэмд шилжсэнээс хойшхи шилжилтийн үеийн тухай өгүүлсэн бүтээл байлаа.
Энэхүү бүтээлийг тэрбээр хараахан өлгийдөн авч амжаагүй байсан юм. Тийнхүү сүүлчийн хоёр бүлгийг дуусаагүй чигээр нь хэвлүүлж, өнөөдөр номын нээлтийн ёслолыг хийлээ.
Номын нээлтэд сэтгүүлзүйн салбарт түүнтэй хамтран зүтгэгчид, найз нөхөд, ойр дотныхон нь хүрэлцэн ирлээ.
Монголын шинэ түүхийн мөчлөгт сүүлийн 25 жил онцгой байр суурьтай билээ. Энэ жилүүдэд Монголд шинэ цагийн бизнес хэрхэн үүсч, ямархуу адармаатай хувь тавиланг туулан, өнөө цагт хүрч ирснийг өгүүлсэн энэ ном түүний сүүлийн уран бүтээл байсан нь ийнхүү олны хүртээл болж байна.