Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

КОRES: Хятад, Оросын төмөр замын нөхцөл сул

Улаанбаатар хотноо çóðãàäóãààð ñàðä болж өндөрлөсөн “Солонгос-Монголын бизнес форум”-д Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт өрсөлдөж буй Солонгосын компаниудыг төлөөлж “KORES”-ын Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Шинжон Ким хүрэлцэн ирсэн юм.  Хөрш хоёр орны төмөр замын даац сул, Монголын ордуудын баялгийг зах зээлд нийлүүлэх тээврийн зардал нь бусад далайд гарцгүй орнуудынхаас хоёр дахин өндөр гэсэн санааг тэрбээр онцоллоо.

Шинжон Ким: “Монголын хувьд уул уурхайн үйлдвэрлэлээс олох хөрөнгө мөнгийг улсынхаа эдийн засгийг дээшлүүлэхэд зарцуулах бодлого баримталж буй нь сайшаалтай. Энэ бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд дэд бүтцийг сайжруулах ёстой. Хятад руу, эсвэл Оросын Владивостокоор эрдэс баялгийг гаргах эсэхээс үл хамааран  дэлхий даяар энэ баялаг түгнэ. Нүүрсний орд “Тавантолгой”-гоос төмөр зам 400 км-ûí çàéä оршиж байна. Бид энэ зайг ойртуулах хэрэгтэй. Түүнчлэн “Тавантолгой”-гоос нүүрс зөөх тээврийн зардал далайд гарцгүй ойролцоох орнууд, тухайлбал Казахстан, Узбекстан, Киргизòýé харьцуулахад хоёр дахин өндөр гарч áóéг дурдахгүй байхын аргагүй юм.

Монголын Засгийн газрын төлөвлөлтөөс харахад Өмнөговийн том ордуудыг зах зээлтэй холбох 1455 км үргэлжлэх төмөр замын дэд бүтцэд 2 тэрбум 300 сая ам.доллар, 2015 онд хөрш орнуудыг холбосон авто замд зориулж 627 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж буй. 

Гэхдээ энэ ажлаар бүх асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэхийг бодолцох хэрэгтэй. Бүтээгдэхүүнийг Хятад, Оросоор дамжуулан тээвэрлэх ёстой. Гэтэл Хятад, Оросын төмөр зам хангалттай эсэх, Сибирийг хөндлөн гулд огтолсон төмөр зам хэр чадамжтай эсэхийг бодох хэрэгтэй. Хөрш хоёр орны төмөр замын нөхцөл байдал үндсэндээ сул гэж хэлж болно. Тиймээс энэ хоёр орны төмөр замын нөхцөл байдлыг сайжруулах ажил хамт өрнөх ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл өмнөд, хойд зүгийн орнууд хамтарч төлөвлөгөө хэрэгжүүлэх хэрэгтэй” гэлээ.

Тендерт Япон, Оросын талтай нэгдэн Êонсорциум байгуулаад буй Солонгосын 10 компанийг төлөөлж ирсэн тэрбээр Монголыг баялгийн хэмжээгээрээ дэлхийд аравт багтах орон гэдгийг дурдав. КОRES-ийн хувьд Ойрхи Дорнод, Узбекстан, Вьетнам çýðýã гадаадын 15 оронд 35 төсөл хэрэгжүүлж байна.                            
  Á.Òºãñ